Friday, July 25, 2025

Цэргийн дүрэмт хувцас өмсөх, борлуулах, үйлдвэрлэх эрхгүй хувь хүн, байгууллагуудад хяналт, шалгалт явуулж байна

Date:

Батлан хамгаалахын сайдын тушаалаар Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг буюу Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, нийслэл, дүүргийн Цэргийн штабаас томилогдсон бүрэлдэхүүн арваннэгдүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд хяналт, шалгалт явуулж байна. Тус ажлын хэсгийнхэн харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг компаниуд, цэргийн дүрэмт хувцас худалдан борлуулж буй дэлгүүр, лангуу, хувь хүмүүс, зөвшөөрөлгүй оёдлын цех, үйлдвэрүүдэд хуулийн дагуу шаардлага тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилган ажиллаж байгаа юм.

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалт, ЗХЖШ-ын даргын 2021 оны тушаалаар батлагдсан “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн цэргийн байгууллагуудад алба хааж байгаа офицер, ахлагч, сонсогч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан загварын цэргийн дүрэмт хувцас өмсөж, цол, ялгах тэмдгийг хэрэглэнэ” гэж заасан байдаг. Мөн Цэргийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг болон Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Цэргийн цолны нэр, тэмдэг, түүний загварыг төрийн цэргийн байгууллагаас бусад төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан өмсөж, хэрэглэхийг хориглоно” гэж заасан.

Хэрэв хэрэглэсэн тохиолдолд ажлын хэсгийн бүрэлдэхүүн Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 21.3 дахь хэсэгт “Төрийн алба хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хурааж, хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгоно” гэж заасны дагуу арга хэмжээ авч ажиллаж байгааг анхааруулъя. Цаашдаа Цэргийн цагдаагийн нэгжүүдээс Цагдаагийн байгууллагатай хамтран хяналт шалгалтын ажлыг тогтмолжуулах болно. Иймд цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийг хууль зөрчиж, дур мэдэн хэрэглэж, борлуулж, үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж, хувь хүмүүс анхаарч, ийм төрлийн зөрчил дутагдал гаргахгүй байх талд анхаарахыг сануулж байна.

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад...

Гаалийн ерөнхий газарт 14 хоногийн хугацаатай хяналт, шалгалт хийж эхэлжээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих”...

COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ

-Ерөнхий сайд Г.Занданшатар тус хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын...

Иргэдийг залилсаар яваа Д.Ангар, Д.Чинзориг нарт хууль үйлчилдэг үү

Д.Ангар хэмээх нөхөр Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга,...