Friday, June 19, 2026

“Их Монгол Улс ба Чингис хааны өв” эрдмийн чуулган болов

Date:

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Их Монгол Улс ба Чингис хааны өв” эрдмийн чуулган Төрийн ордонд болов.

Эрдмийн чуулганы үеэр Хэл зүйн доктор, профессор Б. Сумьяабаатар “Монголын нууц товчоон судлал дахь Монгол Улсын дөрвөн патент”, Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.Акимын “Шастирын чуулган” бүтээлийн нээлт боллоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар эрдмийн чуулганд оролцож үг хэллээ.

Тэрбээр Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчдын тохинуулж төвхнүүлсэн их гүрний түүх, соёлыг бичгийн мэргэд шастирлан бичиж, төрт ёс, хэв заншлаараа өвлүүлэн уламжлуулж ирснийг онцлов. Түүх, соёлоо сурвалжлан судлах, хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд хичээн зүтгэж, шилдэг бүтээлүүдээ толилуулж буй эрдэмтдэд талархал илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их эзэн Чингис хааны үйл хэргийг алдаршуулан, үнэ цэнийг нь бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч байгааг тэмдэглэв.

    Эрдмийн чуулганаар:

  • Хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Ш.Эгшиг “Монголын нууц товчоон дахь хятад галиг хийгээд орчуулга” 
  • Хэл бичгийн ухааны доктор Г.Батсуурь “Монголын нууц товчоон ба сонгодог зохиолуудын өш хонзонгийн дүрслэл” 
  • Түүхийн ухааны доктор, профессор Ж.Базарсүрэн “Дэлхий дахины цэргийн хэрэгт Чингис хааны оруулсан хувь нэмрийн тухайд” 
  • Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл “Хааны зарлигаар бүтээсэн Хархорины гэрэлт хөшөөний бичээсийн утга, агуулга”
  • Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Д.Эрдэнэбаатар  “Монголын эзэнт гүрний археологийн өв соёлоос”
  • Түүхийн ухааны доктор, профессор Х.Шагдар “Эцэг хүү гурван жанжин”
  • Түүхийн ухааны доктор Б.Энхчимэг “Тусгаар тогтнол-Монголын бахархал” илтгэл тавьж хэлэлцүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

АНУ, Иран гарын үсэг зурсан санамж бичигт ямар нөхцөл тусгагдсан бэ?

АНУ, Иран сөргөлдөөнөө дуусгахаар тохиролцон, санамж бичигт гарын үсэг...

“Чингис хаан баялгийн сангийн нэгдэл” Казахстаны талтай байнгын ажиллагаатай зөвлөл байгуулахаар тохиролцжээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

Малчны тухай хуулийн хэрэгжилтээр Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий...

Тамхи, тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварыг хосолсон хэлбэрээр ногдуулах хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.18/ Улсын Их Хурлын...