Sunday, November 24, 2024

Байрны урьдчилгаа төлбөр, тендерийн барьцаа, баталгааг хөнгөлнө

Date:

Г.Тэмүүлэн: Иргэд, аж ахуйн нэгжүүдэд учирдаг санхүүгийн бэрхшээлийг хөнгөвчлөх үүднээс даатгалын баталгааг зах зээлд нэвтрүүлнэ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай болон Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Хуулийн төслүүдийн талаар гишүүд олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Монголын санхүүгийн зах зээлийг эрүүл болгох, иргэд, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхний нуруун дээр ирдэг ачаа дарамтыг бууруулах үүднээс жил гаруй хугацаанд судалсны үндсэн дээр дээрх хуулийн төслүүдийг өргөн барьсан гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв. Хууль санаачлагчид өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар санхүүгийн зах зээл дээр санхүүгийн баталгааг зөвхөн банк эсвэл Засгийн газрын үнэт цаас гэж зөвшөөрч байгаа нь учир дутагдалтай гэж үзжээ.

Санхүүгийн зах зээлийг эрүүлжүүлэх, өрсөлдөөнийг бий болгох, иргэд болон ААН, хувийн хэвшлийн санхүүгийн ачаалал, зардлыг бууруулах, тэдэнд учирч буй санхүүгийн саад бэрхшээлийг хөнгөвчлөх үүднээс санхүүгийн зах зээлд даатгалын баталгааг нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барьжээ. Өнөөдөр ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй, урьдчилгаа төлбөр дутаж буй иргэдэд банкны 30 хувийн урьдчилгаа төлбөр нь санхүүгийн дарамт, ачаалал болдог. Мөн тендерийн хууль, журмын дагуу ААН байгууллага, хувийн хэвшлийнхэн ажил, үйлчилгээнийхээ 5 хувьтай тэнцэх мөнгийг банканд 2-3 жилийн хугацаанд “хүүгүйгээр” царцаах, өөрийн гэх бүх хөрөнгөө банкны барьцаанд тавих шаардлагатай болдог. Улмаар хувийн хэвшлийнхэн болон аж ахуйн нэгж байгууллагууд сүүлийн 5 жилд 2.3 их наяд төгрөгийг банканд барьцаа, баталгаа болгон хий сул, ашиглалтгүйгээр “царцаажээ”.

Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс Даатгалын тухай хууль болон Тендерийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж банкны барьцаа баталгаа, урьдчилгаа төлбөрийг орлох үйлчилгээ болох даатгалын баталгааг зах зээлд нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм. Ингэснээр, иргэд банкнаас шаардах байрны урьдчилгаа төлбөрийн 30 хувийг даатгалын баталгаагаар буюу 20-40 дахин илүү хямд эх үүсвэрээр шийдвэрлэх боломжтой болно. ААН байгууллагууд, хувийн хэвшлийнхэн мөн бараа ажил, үйлчилгээнийхээ 5 хувьтай тэнцэх хөрөнгө, мөнгөө банканд 2-3 жилийн хугацаанд хүүгүйгээр царцааж байршуулахгүй, хямд эх үүсвэрээр асуудлыг шийдвэрлэх, өөрсдийн хөрөнгийг үйл ажиллагаандаа зарцуулах боломжтой болно. Мөн Монголын санхүүгийн зах зээл эрүүлжиж төрөлжих, банкнаас бусад санхүүгийн салбараа дэмжих, санхүүгийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх, хувийн хэвшлийн эргэлтийн хөрөнгө, мөнгөн урсгалыг дэмжих, иргэдэд ирэх санхүүгийн зардал, ачааллыг бууруулах боломжтой болно гэж хууль санаачлагчид үзжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...