Friday, October 16, 2026

ЭХЭМҮТ сувилагч нартаа байрны урьдчилгаа олгожээ

Date:

ЭХЭМҮТ 33 сувилагчид тус бүр 30 сая төгрөг олгосон бөгөөд, зээлийн эрх нь баталгаажсан 26 сувилагч байрандаа оржээ.

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам Улсын төсвөөс санхүүждэг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг бодитоор үнэлж, эмч ажилтнуудын цалингийн эх үүсвэрийг баталгаажуулах, цалин хөлсийг тодорхой шатлалаар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 2021 оны 1 сарын 1-нээс эхлэн гүйцэтгэлээр санхүүжих тухай шийдвэр гаргасан. Тэгвэл Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/ нь гүйцэтгэлийн санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд төвлөрсөн орлогыг зүй зохистой тэгш хүртээмжтэй зарцуулж эхлээд байна. 

Энэ хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 33 сувилагчид тус бүр 30 хүртэлх сая төгрөгийн байрны урьдчилгаа өгөхөөр шийдвэрлэж, гэрчилгээг нь гардуулсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар зээлийн шаардлага хангасан 26 сувилагчийн зээлийн шийдвэр гарч, байрандаа оржээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний...

Азербайжан, Монгол Улс хоорондын агаарын харилцааны тухай хэлэлцээрийг баталжээ

Азербайжан, Монгол Улсын хоорондын агаарын харилцааны тухай хэлэлцээрт Азербайжан...