Friday, October 16, 2026

Хил дамнасан төмөр зам барих асуудлаар цахим уулзалт хийжээ

Date:

Монгол Улс, ОХУ-ын хооронд Соловьеск-Эрээнцав шалган нэвтрүүлэх боомтоор дамжин БНХАУ руу хил дамнасан төмөр замыг барих асуудлаар цахим уулзалтыг зохион байгуулжээ.

Уулзалтад ОХУ-аас Өвөрбайгалийн хязгаарын төлөвлөлт, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Матвиев Станислав Владимирович тэргүүтэй 6 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид, Монголын талаас Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга М.Нямсүрэн тэргүүтэй 5 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцсон байна.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд хилийн боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэхээр төлөвлөж, Ульхан, Эрээнцав боомтуудын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж боомтуудыг үе шаттай хөгжүүлэх ажил өрнөж байна. Боомтын төмөр замын төсөл хэрэгжсэнээр хоёр улсын төдийгүй бүс нутаг хоорондын эдийн засгийн харилцаа өргөжин тэлэх, шинэ шатанд гарах боломж бий болох юм. Энэ хүрээнд Соловьеск-Эрээнцав шалган нэвтрүүлэх боомтоор дамжин хил дамнасан төмөр зам барих асуудлаар талууд санал солилцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн төсвийг хамгаалахын төлөө, хүнээ бодсон төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний...