Thursday, November 5, 2026

Амазоны аварга навч босоо хүнээс том

Date:

Хүнээс том хэмжээтэй навчтай мод Амазоны ширэнгэд ургажээ. Энэхүү аварга том навчит модыг эрдэмтэд шинжлэх ухаанд бүртгэгдээгүй шинэ төрөл, зүйл гэж үзжээ. Эрдэмтэд энэ нэн ховор модны талаар хэдэн арван жилийн өмнөөс мэддэг байсан ч түүнийг нарийн судалж, тайлбарлах генетикийн материал байгаагүй аж. Харин 2005 онд хэд хэдэн ургамал судлаач Амазон дахь эртний халуун орны ой болох Жамарийн үндэсний ойд модноос үр цуглуулжээ. Тэд модноос цуглуулсан үрийг тарьж туршжээ. Арван гурван жилийн дараа тарьсагн моднуудын нэг нь цэцэглэж, үр жимсээ өгсөн байна. Ийнхүү Амазоны ширэнгэнд тарьсан үр мод болон ургаж, шинэ төрлийг нэрлэхэд шаардлагатай генетик материалыг өгчээ. Уг модыг эрдэмтэд Coccoloba gigantifolia хэмээн нэрлэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дархан хотод желатины үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

“Цемент шохой” ХХК давхардсан чиг үүргүүдийг арилгаж, шинэчлэлийн төслүүдээ эрэмбэлжээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалайн...

Техникийн баг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалайн...