Tuesday, April 15, 2025

Өмнөд Азийн орнуудад зорчих иргэдэд анхааруулга өглөө

Date:

Зүүн Өмнөд Азийн улсууд руу зорчихоор төлөвлөж буй иргэдэд хандан Гадаад харилцааны яамнаас анхааруулга гаргажээ. Уг мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Зүүн Өмнөд Азийн Мьянмар, Камбож зэрэг улсад Монгол Улсын иргэд хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, эрх чөлөөгөө хязгаарлуулан, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж байгаа талаар сэрэмжлүүлэг өгсөөр байгаа хэдий ч “өндөр цалинтай ажилд авна”, “хямд зардлаар аялалд зуучилна” зэрэг хуурамч зарын дагуу манай улсын иргэд дээрх улсууд руу зорчиж, гэмт хэргийн хохирогч болох өндөр магадлалтай байна.

Тухайлбал, “KK Park” буюу өөрсдийн сурталчилгаандаа “Asia Pacific New City” гэх нэрийг ашиглаж буй газар нь Тайланд, Мьянмар Улсын хилийн ойролцоо Мьянмарын зэвсэгт босогчдын мэдлийн бүс нутагт байрладаг цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг болон мансууруулах бодисын хууль бус наймаа эрхэлдэг болох талаар бүс нутгийн улс, орнуудын хууль хүчний байгууллагаас мэдээлж, тухайн газарт өндөр цалинтай ажилд ороход зуучилна гэсэн хуурамч мэдээлэлд итгэхгүй байхыг анхааруулсаар байгаа билээ.

Иймд, олон нийтийн цахим сүлжээ болон бусад хэлбэрээр тавьсан Зүүн Өмнөд Азийн орнуудад өндөр цалинтай, хялбар ажлын байранд зуучлах саналаас татгалзаж, энэ төрлийн мэдээлэл, санал авсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдээлж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг иргэд Та бүхэнд дахин анхааруулж байна.

КОНСУЛЫН ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...

Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна

Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд тусгай замын автобусны...

Нийслэлд хэрэгжих мега төслүүдийг эрэмбэлж, тулгамдсан асуудлуудад шийдэл гаргажээ

Ерөнхий сайдын дэргэд байгуулсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг...