Monday, April 21, 2025

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг нээлээ

Date:

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын барилгын ажил дөрвөн жил сунжиран үргэлжилж, хэд хэдэн сайдын нүүрийг үзсэн. Сүүлд томилогдсон Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар уг замыг 2022 оны аравдугаар сард багтаан ашиглалтад оруулахаар амлалт өгч,” хар толгойгоороо” хариуцсан. Тэгвэл уг замыг өнөөдөр /2022.10.30/ нээснийг Л.Халтар сайд өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж, амлалтандаа хүрснээ хэллээ. Бичлэгийг http://facebook.com/watch/?v=1483760272037274 дарж үзнэ үү.

Л.Халтар өмнө нь хэлэхдээ, “Бид 2022 оны аравдугаар сард хатуу хучилттай замын хөдөлгөөнөө нээхийн төлөө зорьж байгаа. Ажлаа шахаж байна. Тиймээс эхэлсэн бол дуусна. Үүний төлөө бүх хүчин чармайлтаар ажиллаж байна. Өвөл зарим ажлуудыг хийнэ. Бухимдал байгааг ойлгож байгаа ч  замаар инээгээд алхах өдөр ирнэ” гэсэн юм.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт төлөвлөгөө ёсоор 2019 онд дуусч, ашиглалтад орох байсан.

Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан билээ. Энэ дагуу одоо ашиглагдаж буй хоёр эгнээ хуучин авто замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт хөрөнгө, оруулалтын банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ авто зам барьж буй юм. Нийт 204.11 км авто замыг таван багц болгон хувааж, өөр өөр компаниуд тендерт шалгарсан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...