Tuesday, April 22, 2025

Ван И: Айлчлалын үеэр талууд нэгдмэл байр сууринд хүрсэн

Date:

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны яамны сайд Ван И Хятадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үр дүнгийн талаар танилцуулжээ.

Тэрбээр “Олон улсын өнөөгийн нөхцөл байдалд Хятад, Монгол хоёр улс нь сайн хөрш, сайн нөхрийн хувиар сорилт бэрхшээлийг хамтдаа давагн туулахад бэлэн байна. Хятадын талаас дэвшүүлж байгаа “Бүс ба зам” санаачилга, “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, Монголын талаас дэвшүүлж байгаа “Талын зам”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг уялдуулан хөгжүүлж, хоёр улсын харилцааны хөдөлгөх хүч болгон тодорхойлж байна. Хэлэлцээний үеэр тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхээ талууд дахин нотоллоо. Түүнчлэн хоёр улс язгуур эрх ашгийг хүндэтгэж, Хятадын талаас Монголын улс төрийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Монгол Улсын талаас “Нэг Хятад” бодлогыг тууштай дэмжиж байгаагаа дахин нотолж, бусад улс орнууд Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн.

Бүтээлч хамтын ажиллагаа бол Хятад, Монголын харилцааны чухал тулгуур бөгөөд гол онцлог юм. Энэ удаагийн айлчлалаар олсон нийтлэг ойлголтын дагуу Монголын талтай эх газраар хиллэдэг давуу талаа ашиглан, хилийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн, боомтуудыг бүрэн нээлттэй болгож, төмөр зам, авто замын түргэн холбож, үйлдвэрлэл хангамжийн гинжин хэлхээсийг тогтвортой байлгахаар ярилцаж тохирлоо.

Ганцмод-Гашуунсухайтын төмөр замыг холбох санамж бичигт гарын үсэг зурсан нь Монгол Улс илүү нээлттэй болж, эрчимтэй хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэх болно. Дэд бүтэц, эрчим хүчний томоохон төслийг идэвхтэй хэрэгжүүлж, Монгол Улсын эх баялгийн давуу талыг хөгжлийн давуу тал болгон хөгжүүлж, бие даан хөгжих чадварыг нь дээшлүүлж, ард олонд хүртээмжтэй байлгахад анхаарна. Хоёр талаараа бас ойжуулалт, цөлжилттэй тэмцэх салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, байгаль орчноо хамтран хамгаалахаар тохиролцов” гэхчилэн ярьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...