Wednesday, October 7, 2026

“UB food festival” Сүхбаатарын талбайд болно

Date:

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “UB Food festival” арга хэмжээг 2022 оны наймдугаар сарын 20-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

 “UB Food festival” арга хэмжээ нь Монгол үндэсний хоолны соёлыг гадаад, дотоодын иргэдэд таниулах, иргэдийн эрүүл зөв хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, гудамжны хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой.

Тус арга хэмжээнд 20 ресторан, зоогийн газар, 8 явуулын хоолны газар оролцохоор бүртгүүлсэн байна. Тухайлбал, “Намастэ” энэтхэг хоолны ресторан, “Mongolian lamb” ресторан, “Khulan” ресторан, “Black burger” түргэн хоолны ресторан, зоогийн газар оролцох болгудамжныхоол үйлчилгээг төлөөлж Ub street food болон Food truck зэрэг газрууд оролцох юм.

Мөн Өдөрлөгийн үеэр Арт гэрийн залуус болон мастер тогооч нар Монгол үндэсний хоолны үзүүлбэр үзүүлэх ба олон нийтэд хийж урласан хоолны цэсээ танилцуулна. Аж ахуйн нэгжүүд үндэсний үйлдвэрлэлийн нэрийн бүтээгдэхүүн, үндэсний төрөл бүрийн хоол, зууш амттаны үнэгүй амталгаа бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчилнэ. Арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид дунд төрөл бүрийн хоолны тэмцээн, хөгжөөнт тоглоом, урлаг соёл, хоол урлалын сонирхолтой үзүүлбэрүүд зохион байгуулагдах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...