Saturday, November 23, 2024

Тархи судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Date:

ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн,Олон улсын тархи судлалын байгууллага(IBRO)-тай хамтран 2022 оны наймдугаар сарын 08-наас 13-ны өдрүүдэд “Салбар дундын тархи судлал-2022” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.  

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд Япон, Солонгос, АНУ, БНХАУ, Малайз, Казахстан, Киргиз, ОХУ зэрэг орны нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид оролцож, сүүлийн үеийн судалгааны ололт, амжилт, технологийн дэвшлийн талаар лекц уншиж, өөрсдийн онол бол практикийн мэдлэгээ манай эрдэмтэд, судлаачидтай хуваалцах юм.

Хурлын үеэр Монгол Улсад Тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан эрдэмтэд болох Хятадын Шинжлэх Ухааны Академийн Тархи судлалын хүрээлэнгийн захирал, тархи судлаач, доктор, профессор Мү-Минг Пүү, Солонгосын Тархи судлалын хүрээлэнгийн ерөнхийлөгч, тархи судлаач, доктор,  профессор Панн Гилл Сү, Япон улсын Фүкүока хот дахь Фүкүока нэгдсэн эмнэлгийн Психосоматик тасгийн эрхлэгч Хирамото Тэцүяа нарт Шинжлэх Ухааны Академийн “Хүндэт Доктор”, Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн “Хүндэт Профессор”, “Зөвлөх Профессор” хүндэтгэлийн цолуудыг гардуулах арга хэмжээ болно.

Мөн Олон Улсын Хурлын үйл ажиллагааны хүрээнд Тархи судлалын болон Сэтгэл Судлалын сургалтууд зохион байгуулагдана.

Тархи судлалын салбарт: “Тархи, түүнтэй холбоотой эмгэгүүд” сэдэвт 4 өдрийн сургалт зохион байгуулагдах бөгөөд тус сургалт нь “Стрессийн шалтгаант эмгэгүүд”, “Тархины сөнөрөлт өвчин, тэдгээрийн патфизиологи”, “Мэдрэлийн мэс заслын өвчнүүд”, “Сэтгэл заслын эмчилгээний нейробиологийн үндэс”, “Тархи судлалын судалгааны арга аргачлал болон үүний эмнэлзүйн ач холбогдол” сэдвүүдээр мэдлэг олгох лекц, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулагдах юм. Мөн эдгээр онолын мэдлэгээс гадна системийн болон эмнэл зүйн тархи судлалын лабораторийн чадварууд болон ДНХ, РНХ ялгах, Бодит-цагийн ПГУ,Иммуногистохимийн  арга болон Мэдрэл, Сэтгэцийн сорилуудын талаар танилцуулна. Уг сургалтыг Олон улсын Тархи судлалын байгууллагын албан ёсны сургалт хөтөлбөрөөр зохиодог бөгөөд Олон Улсын тархи судлалын байгууллагын сертификат оролцогч бүрт олгоно. Энэ жил сургалтанд хамрагдсан эмч нарт 2 багц цаг(кредит) олгохоор болоод байна. Мөн сургалтын хүрээгээ өргөжүүлж цаашид гадаадын оюутан судлаач, эмч нар монгол улсад жил бүр зохион байгуулагддаг уг сургалтанд хамрагдах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Мөн Олон улсын хурлын хүрээнд сэтгэл судлалын салбарт:“Сэтгэл судлалын үндсэн ойлголтууд” сэдэвт сургалтыг Монголын Сэтгэл судлалын Нийгэмлэг(MPA)-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уг сургалтын зорилго нь олон нийтэд сэтгэл судлалын шинжлэх ухааныг үндэс суурьтайгаар түгээн дэлгэрүүлэх, нийтийн сэтгэл зүйн боловсролыг нэмэгдүүлэх, мөн сэтгэл судлал судлаачдын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

Энэ хүрээнд “Сэтгэл зүйн боловсрол яагаад чухал вэ?”, “Сэтгэл зүйн тулгамдсан асуудлаас урьдчилан сэргийлэх боломжтой юу?, “Ковидын дараах сэтгэл зүйн тулгамдсан асуудал”, “Сэтгэл зүйгээ халамжлах нь”, “Сэтгэл зүйн боловсрол ба гэр бүлийн харилцаа”, “Өөрийгөө таних нь-бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө” зэрэг сэдвүүдийн хүрээнд, сэтгэл судлалын мэргэжлийн ангийноюутнууд, магистрант, докторант, залуу эрдэмтэн судлаач, багш нар, мэргэжилтнүүдэд зориулан явуулна. Энэхүү сэтгэл судлалын сургалт нь анх удаа зохион байгуулагдаж байгаараа онцлог бөгөөд цаашид сургалтынхаа цар хүрээг тэлж, жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөөд байна.

ЭнэхүүОлон Улсын Эрдэм Шинжилгээний хурал болон Тархи судлалын сургалтыгТархи Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн хамт олон жил бүр зохион байгуулж явуулдаг бөгөөд бид хурал, сургалтын арга хэмжээгээр дамжуулан залуу судлаачдыг хөгжүүлж,ирээдүйн залуу судлаач, эмч, багшзэрэг мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, улс эх орондоотархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхүндсэн зорилготой билээ. Мөн бидэнэхүү олон улсын хурал, сургалтын ажиллагааг 5 жил дараалан амжилттай зохион байгуулснаарааДэлхийн Тархи Судлалын Ази Номхон Далайн бүсийн Олон улсын хурлыг эх орондоо явуулах болзлыг биелүүлж байгаа бөгөөд ингэснээр хурлын үйл ажиллагаа өргөжин тэлж, бусад улсын оюутан судлаач нарыг манай сургалтанд хамрагдах боломжтой болгох,олон орны тэргүүлэх эрдэмтэн, судлаачдыг урин оролцуулах, тэдэнтэй хамтран ажиллах, олон улсын харилцаагаа улам өргөжүүлэн тэлэх нөхцөл боломж бүрдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...