Monday, June 9, 2025

Ван И-гийн айлчлалаар боомтуудын боомилоог тайлна

Date:

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И ирэх сарын эхээр манай улсад айлчлахаар болжээ. Цар тахлын дараа өмнөд хөршийн өндөр албан тушаалтан манайд айлчлах гэж байгаа нь энэ. Тиймээс айлчлалын үеэр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх, ковидын улмаас гацаанд орсон, саатсан салбар, секторуудыг хэвийн байдалд оруулах чиглэлд нэлээд даацтай шийдвэрүүд гарах болов уу гэсэн хүлээлт байна. Тухайлбал, Гашуун сухайт, Шивээ хүрэн, Ханги гэсэн боомтуудыг нээх бодитой, тодорхой асуудал Ван И-гийн айлчлалаар шийдэгдэх бололтой. Ингэх юм бол манай улс Замын-Үүд, Алтанбулаг гэдэг экспортын хоёрхон гарцтай байхаа болино. Дотооддоо ковидын эсрэг хатуу чанд дэглэм мөрдөж буй БНХАУ хилийн боомтууддаа тавих шаардлагаа зөөлрүүлж, үйл ажиллагааг нээж ногоон гэрэл асаах нь эдийн засагт эерэг дохио.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ экспортын таван гарцтай болно гэж мэдэгдсэн. Энэ чиглэлд Засгийн газар ахицтай ажиллаж, бодит алхмууд хийж байгаа. Тухайлбал, өнгөрч буй долдугаар сарын турш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зүүн, баруун хязгаарт, хилийн боомтуудад ажилласан. Зүүн хилийн Бичигт боомтын төмөр замын бүтээн байгуулалт, зүүн хойт хилийн Ульхан боомтын авто замын ажлыг эхлүүлсэн. Засгийн газрын тэргүүн баруун хязгаарт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум дахь Цагааннуур боомт, Сагсай сумын нутаг дахь Даянгийн боомтод мөн ажилласан. Эдгээр боомтыг хооронд нь авто замаар холбох, олон улсын транзит зам тавих бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа аж.

Эхний ээлжид өмнөд хөрштэй хиллэдэг гурван боомтоо нээчих юм бол цаашид хэд хэдэн боомт авто зам, төмөр замаар холбогдож, хоёр хөрштэй худалдаа эдийн засгийн харилцаа улам өргөжих боломж нөхцөл бүрдэнэ. Ерөнхий сайдын хэлсэнчлэн боомтын боймлоо тайлагдана.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн...

ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...