Sunday, October 25, 2026

Г.Ёндон: “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн 207 гишүүнийг 27 болгож цомхотгоно

Date:

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийг өөрчлөн зохион байгуулах арга хэмжээний талаар хэлэлцжээ .Үндэсний баялгийн сан байгуулах зорилготой уялдуулан “Эрдэнэс Монгол” компанийг группийн зохион байгуулалтад оруулах, мөн төсвийн хэмнэлтийн хүрээнд тус компанийн ТУЗ-ийн гишүүдийг цомхотгохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгосон байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон,

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн. “Эрдэнэс Монгол” компани бол Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжүүлэгч гол концепц юм. “Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн сан болж байгаа гэж ойлгож болно. Энэ компанийн нэгдэлд байдаг охин компаниудын ТУЗ нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, эдгээр хүмүүс бүгд төрийн байгууллагын газар, хэлстийн дарга нар байдаг.


“Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасанчлан дэлхийн уул уурхайн шилдэг корпорациудын үйл ажиллагааны хэв маягтай төстэй, групп байдлаар явж байгаа. Жишээлбэл, “Эрдэнэс Монгол” компанийн бүрэлдэхүүнд “Эрдэнэс Тавантолгой” “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” үйлдвэрийг оруулсан.  Ингэснээр төрийн эзэмшилтэй уул уурхайн томоохон компаниуд нэгдэн холдинг компани болж байгаа. Компаниудыг хоёр бүлэгт хуваасан. Зэс металийн групп, нүүрс, эрчим хүчний групп гэж. Ингэснээр хоёр группийг хоёр ТУЗ-өөр удирдах боломжтой болсон. ТУЗ-ийн 207 гишүүнийг цомхотгож, 27 хүний бүрэлдэхүүнтэй болгоно. Зардал хэмнэж, үйл ажиллагаа нь уялдаатай, нэгдсэн бодлогоор явуулах боломж бий болж байна гэж мэдэгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн төсвийг хамгаалахын төлөө, хүнээ бодсон төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний...