Sunday, November 8, 2026

Зах зээл дэх нийт чихрийн гурван хувийг дотоодын үйлдвэрүүд нийлүүлж байна  

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Монконди” чихэр, шоколад, амттаны үйлдвэрт ажиллалаа.

Урт хугацаатай, хүү багатай зээлд хамруулах, 3-5 жилийн хугацаанд татварын хөнгөлөлт үзүүлэх, түүхий эд, тоног төхөөрөмжийг  гааль, НӨАТ-аас чөлөөлөх нь дотоодын үйлдвэрүүдэд томоохон дэмжлэг болно гэдгийг “БОСА Холдинг” ХХК-ийн ерөнхий захирал Б.Нандинчимэг хэллээ.

Дотоодын зах зээл дэх чихрийн 97 хувь нь импортын бүтээгдэхүүн байна. Хэрвээ зээл олгож, татварын бодлогоор дэмжвэл “Монконди” үйлдвэр гэхэд л чихрийн 15, шоколадны 10, шоколадны кремийн 20, өтгөрүүлсэн сүүний таван хувийг дангаараа хангах хүчин чадалтай. Өөрөөр хэлбэл нэг цагт тус бүр 300-500 кг хатуу, зөөлөн чихэр, шоколад, шоколадны крем, өтгөрүүлсэн сүү үйлдвэрлэнэ гэсэн үг юм.

Ингэснээр зургаан сая орчим ам.доллар Монгол Улсад үлдэхээс гадна бусад хүнсний үйлдвэрийн анхан шатны түүхий эдийг боловсруулах замаар кластер хэлбэрээр хөгжих боломж бүрдэх юм байна. “БОСА Холдинг” ХХК 2020 онд “БОСА Кондитер” ХХК-ийг үүсгэн байгуулж, чихрийг их хэмжээгээр үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлж эхэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бүх талуудыг нэг дор уулзуулсан өдөрлөг зохион байгуулагдав

“Ур чадвар–Миний ирээдүй” мэргэжил, ур чадварын фестиваль 2026 оны...

Нийслэлийн МАН-ын даргаар Б.Пүрэвдагвыг сонгожээ

Нийслэлийн МАН-ын 36-р Бага хурал өнөөдөр болж шинэ даргаа...

“Ур чадвар–Миний ирээдүй” мэргэжил, ур чадварын фестиваль “Улаанбаатар” зочид буудалд болж байна

Монгол Улсын ирээдүйг бүтээх өнөөгийн залуус, хүүхдүүд мэргэжлээ хэрхэн...

Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилтын үр дүн харуулжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын санаачилгаар 2026...