Sunday, November 24, 2024

У.Хүрэлсүх: Хүнсээ дотооддоо бүрэн хангаж, хүн төрөлхтөнд илүүчлэх цаг ирлээ

Date:

Монголчууд бид хожлын нүүдэл хийх цаг нь ирсэн. Хожлын нүүдэл гэдэг нь хожих нь тодорхой үйлдлийн хэлдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн өнөөгийн болон цаашдын нөхцөл байдлаас энэ өргийг олж харан ард түмнээ уриалж. Төр засагтаа үүрэг, чиглэл өглөө. Бид газар нутгийн маш таатай байршил. Дэлхийн өнөөгийн нөхцөл байдалд шаардагдсан хүнс үйлдвэрлэлийн хожлын гараан дээр зогсож байна. Олон улсын улс төр эдийн засгийн таагүй байдал, цар тахал, зэвсэгт ажиллагаа, тээвэр ложистк гээд өнөөдөр Евразид болон дэлхийд амаргүй байдал үүссэн. Хүн төрөлхтөн хүнс, хүнсний ногооны хомстолд ирэх он жилүүдэд улам бүр орох нь тодорхой болж байгааг НҮБ, олон улсын судалгааны байгууллагууд удаа дараа сануулсаар байна. Энэ нь монголчуудад харин ч таатай боломжийг олгож байгааг бид анхаарч ажил хэрэг болгох ёстой.

Европ тивийг хүнс, хүнсний тариа ногоогоор хангаж ирсэн Украин, Ази тивийн гол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Хятад улс цар тахал хилийн хорио цээрээс мөд дөө гарахгүй нь. Тэгээд ч органик хүнс, хүнсний ногоо бол дэлхийн шавхагдашгүй хэрэглээ. Мөнхийн эрэлт хэрэгцээ болсон зүйл. Хүн төрөлхтний анхны хэрэгцээ бол хүнс тэжээл. Одоо энэ талбар дээр эрүүл хөрс, эко органик орчны давуу байдлаа ашиглан Монголчууд бид хүнсний ногоо тариалалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр гол тоглолт хийх цаг нь ирлээ.

ХҮНСЭЭРЭЭ БИД ХҮН ДАЛАЙД ГАРЦТАЙ

У.Хүрэлсүх ерөнхий сайд байхдаа ингэж тодорхойлж байлаа. Үүнийхээ үр дүнд бид улаан буудай, төмс хоёроор дотоод зах зээлээ өнгөрсөн жилүүдэд хангаж чадсан. Одоо экспорт хийх талаар ярьж эхэлсэн. Цаашид нарийн ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ бусад нэр төрлийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж дотоодоо хангаж. Гадаадад экспортлох үүргийг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ, Засгийн газарт өгч байна. Энэ талаар онцгой анхаарч ажиллахыг төр засагт үүрэг болгож. Ард иргэддээ уриаллаа. Эрүүл хүнс хүнсний аюулгүй байдлаа улс үндэстнээрээ хангасан. Гадаад зах зээлд эрүүл органик бүтээгдэхүүн экспортлогч Төв Азийн гол улс болох бүрэн боломж бидэнд бий. Газрын шим бол амар амгалан, дайн самуунгүй, эв нэгдэл, эрүүл орчинд хишгээ хайрладаг гэдэг. Монголчуудад дээрх боломжит нөхцөл энэ удаа бусад улс орноос ч илүү байгааг бид анзаарч, анхаарч төр засаг нь ч түмэн олон бид ч хичээж ажиллах цаг нь ирсэн. Энэ бол эх дэлхий бидэнд олгож буй боломж /шанс/. Энх тайван амар амгалан. Үндэстэн хоорондын зөрчилгүй. Шашин соёлын сөргөлдөөнгүй. Хөршүүдтэйгээ хил, газар нутгийн маргаангүй монголчууд бидний давуу тал. Эрүүл шимт хөрс, Ази, Европ тивийг холбосон монголчуудын газар нутгийн хосгүй боломж бусдаас илүү бидэнд байна. Амар амгалан улс оронд ажил хөдөлмөр ундарч. Эх дэлхийн хөрс хишиг буянаа харамгүй хайрладаг гэдэг үгийг ахин сануулъя. Бидэнд боломж байна монголчууд аа.

ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮХ БОЛОМЖИЙГ ТӨР ЗАСАГ ХАНГАХ ЁСТОЙ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг зарлаж хэлсэн үгэндээ дээрх санааг онцгойлон УИХ-д санал орууллаа. ТӨРИЙН ЗҮГЭЭС ХАНГАХ БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ: Хүнсний аюулгүй байдлын хяналтыг сайжруулахад хууль эрх зүй, төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгаж, хяналтын нэгдсэн оновчтой бүтэцтэй болох. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг бүсчлэн, кластераар хөгжүүлэх, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаанд суурилсан шинэлэг бодлого хэрэгжүүлэх. Хөдөө аж ахуйн салбарт мэдлэг, чадвартай, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэж, тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлэх. Төсөв, санхүүгийн нөөц боломжоо бүрэн, үр дүнтэй ашиглаж, зах зээлийн зарчимд суурилсан санхүү, даатгалын оновчтой, хүртээмжтэй тогтолцоог бүрдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түлхүү ашиглах.

НЭН ТҮРҮҮНД ШИЙДВЭРЛЭХ СУУРЬ АСУУДЛУУД

Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний стратегийг боловсронгуй болгох, мал сүргээ богино хугацаанд бүрэн эрүүлжүүлэх. Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэл, борлуулалт, тээвэр логистикийн оновчтой сүлжээ, түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг бүсчлэн хөгжүүлэх. Тариалангийн зориулалттай газрын хэмжээг тэлэх, нэмэгдүүлэх, хөрсний доройтлыг бууруулах, ээлжлэн тариалалтын техник, технологийн шинэчлэл хийх. Газар тариалангийн суурь дэд бүтэц болох ус, усалгаа, эрчим хүч, дулааны найдвартай эх үүсвэрийг хангах, усны нөөцийг зөв зохистой ашиглах, усалгааны дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх. Стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайн стратегийн байнгын нөөцийг бүрдүүлдэг болох. Ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үрийн аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудыг чадваржуулах нь нэн чухал гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо.

У.ХҮРЭЛСҮХИЙН ДЭВШҮҮЛЖ БУЙ ИРЭХ ТАВАН ЖИЛИЙН ЗОРИЛТ

Монгол Улсын Засгийн газрын баталсан “Атрын 4-р аян”-ыг “Эх орны эрүүл хүнс” уриан дор хэрэгжүүлэхэд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж Монголчууд бид ирэх 5 жилд гол нэрийн 13 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах бодит зорилт тавьж ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ хийцгээе хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төр засаг, түмэн олноороо ТАВАН ЖИЛД зорьж зүтгэж хүрэх зорилт дэвшүүллээ.

ҮҮНД: Малын мах, төмс, гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, гадаадад экспортлогч улс болох. Цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, загас, жимс, жимсгэнийн тодорхой хувийг дотооддоо хангах боломжийг бүрдүүлэх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх таван жилд хүрэх хүнсний хувьсгалаа зарлалаа.

Нийтлэлч О.Түвшиндэмбэрэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...