Monday, June 9, 2025

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо: МИК Нөөцийн сангаас 400 тэрбум төгрөгийг хувийн компанид хөрөнгө оруулалт болгон зээлдүүлсэн байна

Date:

Ипотекийн зээл Монголд төдийгүй олон улсад хамгийн эрсдэл багатай зээлд тооцогддог. Учир нь иргэд урьдчилгаа 30 хувиа төлдөг, мөн орон сууцаа барьцаа болгодог учир хамгийн өндөр баталгаатай зээл юм. Гэтэл Монголын ипотекийн корпорац буюу МИК ипотекийн зээлийг зуучлан зээлдүүлэхдээ дундаас нь үйл ажиллагааны зардал гэж нэмснээр уг зээлийн хүү нэмэгдэж, тэр хэрээр иргэдэд ачаалал үүсэж байгаа юм. Түүнчлэн цар тахлын хоёр жилд иргэд, зээлдэгчид зээлийн төлөлтөө хойшлуулсан ч Нөөцийн сангаас ипотекийн зээлд зориулсан мөнгө хэвийн гарч зарцуулагдаж байжээ. Энэ мөнгийг хувийн компанид зээлдүүлэн ашиглуулсан байж магадгүй байгаа аж. Энэ талаар Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, “Бидний авсан мэдээллээр бол МИК зургаан хувиас гадна 0.5 хувийг үйл ажиллагааны зардал гэж авдаг. Өнгөрсөн жил түүхэндээ хамгийн өндөр буюу ипотект зориулж гаргасан их наяд төгрөгийн тав орчим тэрбум төгрөг МИК-ын үйл ажиллагааных нь зардалд гарсан. Үүнд, ажилчдынх нь цалин, дулаан, цахилгаан, түрээс зэрэгт зарцуулагддаг. Үүн дээр нэг юмыг сайн шалгаж тодруулаад, сайжруулаад явах ёстой юм. Эрсдэлйн сангийн мөнгө Нөөцийн санд орж байгаа. Энэ мөнгийг сайн шалгаж үзмээр байгаа юм. 2020  онд Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулахаас өмнө 400 орчим тэрбум төгрөг Нөөцийн санд байгаа гэж байсан. Энэ мөнгө одоо хаана байна вэ. “Юнайтед корпораци” гэл үү нэг компани руу хөрөнгө оруулалт гээд орчихсон гэж байгаа. Үүнд би их гайхаад байгаа.

Эрсдэлийн сангийн мөнгө шүү дээ. Энэ мөнгө дансан дээрээ байх ёстой. Хадгаламжийн хүүгээр өсөж байх ёстой. Гэтэл энэ мөнгө хэвээр байна уу. Компанид хөрөнгө оруулсан гэж байгаа тэр нь юу болсон бэ? Зарцуулсан уу, ашиг олсон уу, үгүй юу? Олсон бол Нөөцийн сандаа эргээд нэмэгдээд явсан уу, эсвэл тухайн компани ашгаа аваад л буцаагаад хийсэн үү?. Өнгөрсөн хоёр жил зээлийн төлөлт хойшилсон ч энэ нь арилжааны банканд төлөх төлөлт хойшилсноос биш Нөөцийн сангаас мөнгө нь гараад яваад байсан гэж ойлгож байгаа. Тэр 400 тэрбум яасан бол. Энжин захирлын хэлж байгаагаар 160 тэрбум гэж байгаа гэж байна” хэмээн онцолжээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад Г.Занданшатарыг дэвшүүллээ

МАН-ын Бага хурал өнөөдөх хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ...

Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олджээ

Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваа хэмээх газраас...

“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-нд гарын үсэг зурлаа

Зам, тээврийн яаманд өнөөдөр (2025.06.09) Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод боомтын...

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...