Wednesday, October 7, 2026

“Улаанбаатар травэл экспо-2022” үзэсгэлэн болно

Date:

Дотоодын аялагчдыг нэг дор төвлөрүүлдэг “Улаанбаатар травэл экспо-2022” удахгүй үүдээ нээнэ

Жил бүр уламжлал болон зохиогддог үндэсний аялал жуулчлалын эвент “Улаанбаатар травэл экспо-2022” үзэсгэлэн 8 дахь жилдээ “Мишээл экспо” ОУҮХТ-д ирэх тавдугаар сарын 27-29-ний өдрүүдэд болно. Үзэсгэлэнгийн үеэр сонирхсон иргэд хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй амралтын газар, зочид буудал, гэр буудал, ресторан, рашаан сувилал, 21 аймгийн тренд аяллын хөтөлбөр, газрын зураг, GPS систем, аяллын цахим платформ, аялал жуулчлалын товчоод, клубууд, аяллын боловсрол олгодог байгууллагууд зэрэг аялал жуулчлалтай холбоотой бүхий л төрлийн мэдээ мэдээллийг нэг дороос авахаас гадна аяллын үйлчилгээг хямдралтай үнээр захиалах, урьдчилж захиалга өгсөн тохиолдолд хөнгөлөлттэй үнээр аяллаа баталгаажуулах боломжтой.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь “Төрсөн нутгаараа аялцгаая” буюу эцэг эх, ах дүүгийн хамт уугуул нутгийнхаа үзэсгэлэнт газрууд руу шинэ хөтөлбөр маршрутын дагуу аялах боломжийг иргэдэд олгох явдал юм. Түүнчлэн БОАЖЯ, Соёлын яам, аймгуудын БОАЖГ-ын мэргэжилтэн, ТХГН-ийн захиргаад иргэдийг холбогдох мэдээллээр хангаж, жишиг хөтөлбөрүүдийг санал болгоно. Мөн үеэр аялал жуулчлалын улирал тутмын сэтгүүл болох “Жим-Аяллын хөтөч” сэтгүүлийн шинэ дугаарыг уншиж аяллаа төлөвлөх боломжийг зохион байгуулагчид олгохоор төлөвлөжээ. Үзэсгэлэнд оролцох байгууллагууд 97149747, 80784548 дугаарт холбогдож бүртгүүлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...