Thursday, October 8, 2026

УИХ-ын намрын чуулган хаалтаа хийлээ

Date:

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган өчигдөр өндөрлөв. УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганыг хааж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 өдөр чуулж, Байнгын хороод 97, Дэд хороод 5, Түр хороод 9, нийт 111 удаа хуралдаж, 243 асуудал хэлэлцэж, шийдвэрлэснийг онцлов. 

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амьлуулах эрх зүйн хувьсгалыг хэрэгжүүлэх үйлсэд бас нэгэн чухал алхам хийж, анхдагч хууль болон хуулийн шинэчилсэн найруулга 16, өөрчлөлт оруулах тухай хууль 234, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай  хууль 5, хууль хүчингүй болсонд тооцох тухай 6, Улсын Их Хурлын 39 тогтоолыг хэлэлцэж баталжээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгал амжилттай үргэлжилж байгааг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ тодотгов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...