Saturday, November 23, 2024

Ерөнхийлөгчийн халаасалж очсон хөзрүүд: Хийн хоолой, Транзит Монгол, Эрчим хүчний коридор

Date:

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гадаадын улс оронд хийж буй анхны албан ёсны айлчлал ОХУ-аас эхэллээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган, Дорнын эдийн засгийн чуулганыг эс тооцвол шүү дээ. Өнөөдөр айлчлал албан ёсоор эхэлж, хоёр улсын Ерөнхийлөгч нарын ганцаарчилсан уулзалт яг одоо болж байгаа юм байна. Цар тахлын улмаас ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин гадаадын улс орны төрийн тэргүүн, өндөр албан тушаалтнуудтай цахим уулзалт хийж, аль болох төрийн албан ёсны айлчлал авахаас татгалзаж буй аж. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг ийнхүү хүлээн авч байгаа нь өндөр ач холбогдол өгснийх. В.Путин манай Ерөнхийлөгчтэй цагийн хязгааргүйгээр уулзаж байгаа бөгөөд ярианы гол сэдэв манай улсыг дайран өнгөрөх хийн хоолойн бүтээн байгуулалт, “Транзит Монгол” болох зорилт, Монгол, ОХУ, БНХАУ гурван улсыг хамарсан Эрчим хүчний коридор байгуулах тухай аж. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хувьд Кремльд халаасалж очсон гол хөзрүүд нь энэ юм. Аль аль нь яах аргагүй тулгамдсан, стратегийн ач холбогдолтой амин чухал асуудлууд.

Нөгөө талаар У.Хүрэлсүх Ерөнхийлөгч эдгээр асуудлыг өмнө нь хөндөж тавьж, санал санаачилга гаргаж байсан тул энэ удаагийн айлчлалаар барьцаа лавшруулах гэж буй нь энэ болов уу.   

Хийн хоолойн асуудлыг тэрбээр Ерөнхий сайд байхдаа амжилттай эхлүүлж, одоо энэ төсөл ойрын үед ТЭЗҮ-ээ бэлэн болгох хэмжээнд очоод буй. Нөгөө хоёр асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн есдүгээр сард Владивостокт Дорнын эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ хөндөн тавьсан юм. Тухайлбал, “Монгол Улс бол далайд гарцгүй хөгжиж буй дэлхийн 32 орны нэг юм. Иймд Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилтыг тавьж байна. Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд бүсийн хэмжээнд хил дамнасан эрчим хүчний холболтыг хөгжүүлэх явдал чухал байна. Монгол Улс эрчим хүчний дотоод хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ эрчим хүч экспортлогч орон болох зорилт тавиад байгаа бөгөөд энэ хүрээнд Говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах,  манай улсад усан цахилгаан станц барих төслүүдийг хэрэгжүүлэхэд бүс нутгийн улс орнуудтай хамтран ажиллах санаачилга дэвшүүлээд байна” хэмээн Дорнын эдийн засгийн чуулган дээр хэлж байжээ.

Товч, тодорхой энэ саналуудаа ажил хэрэг болгохоор албан ёсны айлчлалынхаа гол асуудалд багтаасан нь Ерөнхийлөгчийн хувьд зөв нүүдэл. Хөршүүдтэйгээ эн тэнцүү, эв тахимдуу байж, алсын хараа, холын ирээдүйтэй бодлогын “бод” түлхэх нь манай улсын хувьд бүс нутгийн болон үндэсний хэмжээний, үр ашигтай, ирээдүйтэй, хөгжлийн томоохон төслийг хэрэгжүүлэх том зорилгоо биелүүлэх бодит алхам билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...