Sunday, November 24, 2024

АТҮТ-ийг дөрвөн жилийн хугацаатай итгэмжиллээ

Date:

Аливаа салбарын үйл ажиллагааны гүйцэтгэл, чанар, аюулгүй байдлын түвшин ямар байгаа нь тухайн салбарт мөрдөгдөж байгаа стандарт, техникийн баримт бичиг, түүний хэрэгжилтийг үнэлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тохирлын үнэлгээний үйл ажиллагаагаар илэрхийлэгддэг. Тус үйлдвэрийн газар 2018 онд “Автотээврийн салбарын чанарын дэд бүтцийг бэхжүүлэх” зорилт дэвшүүлж өөрийн бүтцэд Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийг байгуулан автотээврийн салбарын хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулах, салбарын зарим ажил үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийх чиг үүргийг хэрэгжүүлж байна.Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төв нь 2018 онд Хэмжил зүйн лабораторид тавих шаардлага MNS ISO/IEC 17025 стандарт болон Баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага MNS ISO 17065 стандартын дагуу олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн тус бүр 2 жилийн хугацаатай Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газраас итгэмжлэгдсэн.

Итгэмжлэлийн хугацаанд Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвөөс автотээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа 94 аж ахуйн нэгж байгууллагад тохирлын үнэлгээ хийж 22 үйлчилгээнд баталгаажуулалтын гэрчилгээ олгож, аюулгүй байдлыг хангуулсан бол хэмжил зүйн лаборатори нь автотээврийн салбарт ашиглагдаж байгаа 1347 хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга, баталгаажуулалт хийж хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулан ажилласан байна. Хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагаа нь MNS ISO/IEC17025 стандартын шаардлага хангаж байна гэж үзэж 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийн баталгаажуулалтын үйл ажиллагаа MNS ISO/IEC17065 стандартын шаардлага хангаж байна гэж үзэж 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний итгэмжлэлийн төвөөс тус тус 4 жилийн хугацаатай үргэлжлүүлэн итгэмжиллээ.

Автотээврийн салбарт хэрэгжиж байгаа хэмжил зүйн болон тохирлын үнэлгээний үйл ажиллагааг олон улсад хүлээн зөвшөөрөх хэмжээнд хүргэснээр салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар сайжрах ба зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэнд хохирох эрсдлийг бууруулах, буруу хэмжлийн сөрөг үр дагавраас үүсэх нөлөөллийг багасгах, замын хөдөлгөөнд ороцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн байдлыг сайжруулах зэрэг олон эерэг үр дүн гарч салбарын чанарын дэд бүтэц бэхжих юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...