Thursday, October 8, 2026

Цогтцэций-Чойрын замаар нүүрс тээвэрлэхийг ирэх оны 3-р сар дуустал зөвшөөрлөө

Date:

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнөөдөр тушаал гарган 2021 оны аравдугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаалын 5 дугаар заалтаа өөрчилжээ. Хоёр долоо хоногийн өмнө гаргасан уг тушаалд Цогтцэций-Чойрын замаар нүүрс тээвэрлэхийг аравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хориглохоор тусгасан байсан юм. Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн сайдын өнөөдөр гаргасан тушаалд

…“Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн:

1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэхийг зөвшөөрсөн. Өмнөговь аймгийн ИТХ Өмнөговь, Дундговь аймгийн Засаг дарга нарын санал, тээвэрлэлт хийхээр тохиролцон, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, тээвэрчдийн эрх ашгийг харгалзан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаалын 5 дахь заалтыг “Энэхүү тушаалыг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Тушаалд өөрчлөлт орсонтой холбогдуулан авто замын бэлэн байдлыг ханган ажиллахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт, тээвэрлэлтийг зохион байгуулж ажиллахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт тус тус даалгасугай.

 3. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт үүрэг болгосугай гэж дурдсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...