Saturday, October 24, 2026

Яруу найрагч Э.Гантулга “Дүүрэн билэг” яруу найргийн наадамд түрүүлжээ

Date:

С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн Төв номын сан үүсч хөгжсөний 75, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Барнангийн Доржпалам агсны мэндэлсний 70 жилийн ойн хүрээнд “Дүүрэн билэг” яруу найргийн наадам болж, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Э.Гантулга түрүүллээ.

Дундговь аймгийн төв Мандалговь хотноо байрлах Төв Халхын дуулалт жүжгийн театрт болсон тус наадамд бүтээлээ урьдчилан ирүүлсэн яруу найрагчдаас 21-ийг нь хоёрдугаар шатанд шалгаруулан дараагийн хоёр шатанд шүлгийг нь уншуулж, уралдуулсан юм.

Хоёрдугаар байрт Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч М.Уянсүх, гуравт МЗЭ-ийн шагналт, яруу найрагч В.Нэргүй, тусгай байруудад МҮОНР-ийн сэтгүүлч, яруу найрагч Д.Гэндэнсүрэн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Н.Болормаа нар шалгарсан юм.

“Дүүрэн билэг” яруу найргийн наадмыг Б.Доржпалам агсны уугуул нутаг Говь-Угтаал сумын ЗДТГ ивээн тэтгэсэн ба наадамд Б.Доржпалам агсны охин Д.Энх-Улирал болон найрагчийн төрсөн дүү Барнангийн Чимэдгүнсэн нар хүрэлцэн ирж оролцов.

Мөн энэ үеэр яруу найрагч О.Гончигсүрэнд Г.Сэр-Одын нэрэмжит шагнал гардуулсан бөгөөд яруу найрагч Ц.Хүүхэнхүүг Монголын зохиолчдын эвлэлийн гишүүнээр элсүүлэн үнэмлэх олголоо.

Шагналын сангийн хувьд тэргүүн байр нэг сая, аман хүзүү 800, гутгаар байр 500, дөрөв, тавдугаар байрынх 300, 250 мянган төгрөг, өргөмжлөлөөр урамшуулсан юм.

Түүнчлэн ойн үйл ажиллагааны хүрээнд С.Буяннэмэхийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, Б.Доржпалам найрагчийн “Би ирж явна” номын нээлт, Эрдэм шинжилгээний хурал боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн төсвийг хамгаалахын төлөө, хүнээ бодсон төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний...