АНУ-ын Вашингтон хотын Олон улсын худалдааны төвд ирэх арваннэгдүгээр сарын 15-аас 20-ны өдрүүдэд, Канад улсын Торонто хотод арваннэгдүгээр сарын 20-оос 25-ны өдрүүдэд “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган” зохион байгуулагдах гэж байна.
Энэ хүрээнд олон улсын хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт, B2B , сургалт, семинар, хөрөнгө оруулагчдад оролцогчдын төсөл танилцуулах VIP уулзалт, Монголыг сурталчлах урлаг соёлын цогц арга хэмжээ, “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ” үзэсгэлэн, худалдаа зэрэг томоохон арга хэмжээнүүд АНУ-ын Вашингтон, Канадын Торонто хотуудад зохион байгуулагдана.
Уг олон улсын чуулганд оролцох хүсэлтэй Монголын үндэсний брэндүүд, үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүд, байгууллагуудын БҮРТГЭЛ ХИЙГДЭЖ БАЙНА.
Оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэрлэгчид ЭНЭ линк, холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Үйл ажиллагаа болон бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг “Экспорт олон улсын худалдааны төв”-ийн 8886-9202, 9696-8778, 9918-0243 дугаарт холбогдож аваарай.
Дашрамд дурдахад “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган”-ыг ХХААХҮЯ, Жижиг Дунд Үйлдвэрийн Газар, ГХЯ, БОАЖЯ, Үндэсний хөгжлийн газар, АНУ-ын худалдааны яамны Азийн газар, Вашингтон дахь олон улсын худалдааны төв, Канад дах эмэгтэй бизнес эрхлэгчдийн холбоо, АНУ, Канад дахь Элчин сайдын яамд дэмжин ажиллаж байна. Ерөнхий зохион байгуулалтыг Экспорт Олон Улсын Худалдааны Төв ТББ, Дэлхийд нэртэй Монгол ТББ хариуцан ажиллаж байна.
“Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган”-ыд оролцсон аж ахуйн нэгж, үндэсний брэндүүд Amazon, Ebay, ETSY, www.MongolianGallery.com цахим дэлгүүрүүд болон бусад олон улсын худалдааны цахим сувгууд дээр байрших боломжийг давхар нээж өгч байгаа юм.
Түүнчлэн Монгол Улсынхаа биет болон биет бус өвийг давхар сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлогыг дэмжих, бүх талын оролцоо, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдааг татах томоохон боломж нээгдэж байгаа юм.