Tuesday, September 15, 2026

Иргэдийн хүсэлтийн дагуу “Хилчин” хотхон орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр боллоо

Date:

Гэр хорооллын айл, өрхүүд нэгдэн амьдрах орчноо сайжруулах зорилгоор газраа чөлөөлж дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдах, дэд бүтэц бүхий амины орон сууцны хотхон байгуулах зохион байгуулалтад орох хүсэлт ирүүлбэл Нийслэлийн ИТХ-аас дэмжлэг үзүүлж, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тохирох төслийг хэрэгжүүлж буй билээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны 318 өрх нэгдэн дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдах хүсэлт ирүүлснийг Нийслэлийн ИТХ-аас дэмжиж, өдгөө барилгын ажил эхлээд буй.
Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, “Хилчин” хотхон орчмын 144 өрх нэгдэн, гэр хорооллын дахин төлөвлөлтийн  төсөлд хамрагдах хүсэлт ирүүлснийг өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн, төсөл хэрэгжүүлэх байршлаар баталлаа. Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар тухайн хэсэгт эхний ээлжид гудамж талбайн зохион байгуулалтыг сайжруулж, улмаар инженерийн дэд бүтцийг бие даасан байдлаар шийдэхээр төлөвлөсөн талаар танилцуулсан юм. Дээрх байршилд 12.7 га, 180 нэгж талбар хамрагдаж буй. Тухайн байршилд гэр хорооллын дахин төлөвлөлийн төсөл хэрэгжүүлснээр яндангийн тоо цөөрч, 168 өрхийн 610 хүн эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөл бүрдэж байгаа ач холбогдолтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл...

УИХ дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн...

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган...

Арьс ширийг дундын зуучлалгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Хөдөө аж...