Saturday, November 14, 2026

Нүүрс тээврийн жолооч, ажилчдыг Цагаан хад суурьшлын бүсэд нэвтрүүлэх түр журамыг баталжээ

Date:

Цагаан хад орчмын суурьшлын бүсийг ногоон бүс болгохын тулд төрийн байгууллагууд нягт хамтран ажиллаж байгаа ажээ. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 07 дугаар сарын 23-ны өдрийн А/231 дугаар захирамжаар “Уул уурхайн экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын жолооч ажилчдыг Цагаан хад суурьшлын бүсэд нэвтрүүлэх” Түр журмыг баталжээ.

Энэхүү түр журамд зааснаар тээвэрлэгч байгуулага Цагаан хад суурьшлын бүсэд нэвтрэх хүсэлтээ http://www.smartgobi.com цахим хаягаар мэдүүлэх юм. Аж ахуйн нэгжүүд ажилчдын мэдээллийг дэлгэрэнгүй өгөх бөгөөд зайлшгүй өөрийн кемп, байртай байхаас гадна 14 хоногт 1 удаа халдваргүйжүүлэлтийг хийх үүрэг хүлээж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...

Ц.Галбадрахын уран хайчилбарын “Үзэсгэлэнт Монгол” цомогийн нээлт боллоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” давхардсан зардлыг бууруулна

Төрийн өмчит компаниудыг илүү үр ашигтай, хэмнэлттэй ажиллуулах шинэчлэл...