“Ковид-19” цар тахлын халдвар нэмэгдэж, эмчилгээний зардал гол анхаарал хандуулах сэдэв болчихоод байна. Нэг хүнийг эмчилж буй зардал хэдэн сар, жилийн турш өөрчлөгдөж, хэрхэн мөнгө үрж ирсэн гэдгийг та бид мэднэ. Жил гаруйн өмнө Монголд “Ковид-19” өвчний анхны зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж, Франц улсын иргэнийг сар гаруй хугацаанд ХӨСҮТ-д эмчилсэн. Энэ үед эмчилгээний зардал нь хэдэн арван сая төгрөг болж буй тухай тухайн үеийн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл нар ам уралдан ярьж байлаа. Сар гаруй хугацаанд эмчилсэн нэр зүүж, 10 гаруй сая төгрөгөөр нэг өвчтөнг эмчилж байна хэмээн тэр үеийн удирдлага ярьж байжээ. Нэг өвчтөнг эмчлэх зардал бараг л 12 сая төгрөг болж байна гэх утга бүхий яриаг хүртэл өгч байсан байх юм.
Тэд “Ковид-19” өвчний талаар өдөр бүр цуурч, өвчлөл аймаар байна. Одоо л орж ирэх гээд байна хэмээн өдөр бүзр айлгаж хөл хорьж, өч төчнөөн хандив цуглуулж, түүнийгээ гарын салаагаар урсгаж, түмэн олны сэтэл санаагаар тоглож суусан гэдэг нь өнөөдөр алхам тутамд батлагдаж, ард олон хохирч үлдсэн гэдгээ мэдэрч сууна. Д.Сарангэрэл сайдын үед хүүхэд хөгшид, залуус, ажилтан, албан хаагч аж ахуйн нэгж, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар байдаг бүхнээ бариад гүйсэн. Хандив авлаа гэдэг мэдээлэл өдөр бүр хэдэн арваараа гарч байв. Харин тэр хандив нь хаашаа орсон бэ гэдэг нь өнөөдөр ч тодорхой бус. Айлгаж, ард олныг чичрүүлж хувийн ПИАР-аа л сайн хийсэн гэдэг нь өнөөдөр тодорхой болж байх шиг байна. Харин Д.Сарангэрэл гэдэг хүний менежментийн гавьяаг өнөөдөр лав үзсэнгүй.
Монгол Улсад дотоодын халдвар анх бүртгэгдсэн 2020 оны 11-р сарын 10 өддрөөс хойш эмчилгээний зардлыг 8 сая төгрөг хэмээн тэр үеийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нар мэдэгдэж байв. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тэдний эмчилгээний зардал 8 сая төгрөг гэх ярилцлага нь ярайж байна. Яагаад 8 сая төгрөгөөр эмчилгээ хийгээд байгаа гэдгийг нарийвчлан тайлбарлаагүй. Гарах ёстой зардал мэтээр л ярьж, хэлж байв. Олон нийтийг айдаст автуулсан тул тэдний үгэнд бүгд итгэсэн. Яахаараа нэг өвчтөнг 8 сая төгрөгөөр эмчилдэг юм. Өгч байгаа эм, тариа нь ердөө л энэ гэсэн шүүмжлэл 2020 оны сүүл 2021 оны эхээр хөвөрч байсныг та санаж буй биз ээ.
Харин өнөөдөр хөнгөн хэлбэрийн гэрээр буй хүнд арбидол, витамин В, Д зэргийг уулгаад л эмчилж байна. Худалдаад авах юм бол 250,000 төгрөг болно. ЭМЯ-ны зүгээс боломжоороо арбидол эмийг өрхийн эмнэлгээр дамжуулан тарааж буй юм билээ. Гэхдээ тэр нь бас хэл амтай, хрэлцээ муутай байгааг хэлэх нь шударга. Мөн өрхийн эмнэлэгт санхүүжилт болгож 70 мянган төгрөгөөр тооцож гэрээр хянагдаж буй хүмүүст эмчилгээг анхан шатаар дамжуулан хүргэж байна. Энэ бол бас л нэг сайн зохион байгуулалт. Зарим өрхийн эмнэлэг нь гэртээ буй өвчтөндөө хүрч үйлчлэхгүй, утсаа авахгүй, мэдээллээ хуваалцахгүй, өвчтөнгөө анхаарахгүй байгаа дутагдал бий ч зохион байгуулалтыг анхан шатруу шилжүүлсэн нь Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зөв менежмент. Анхан шатандаа ажлын алдаа гарч буй нь үнэн. Цаашид засагдаж шинэчлэгдээд явах биз.
Өнөөдөр “Ковид-19” өвчний эмчилгээг төр, хувийн хэвшлийн олон эмнэлэг авч байна. 12,000 орыг улсын хэмжээнд дэлгэжээ. 1000 орны төлөвлөлттэй байхад нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажлаа авсан гэдгээ хэд хэдэн ярилцлага дээрээ дурдсан байна. Харин тэр богино хугацаанд 12,000 орыг улсын хэмжээнд дэлгэх ажлыг хийжээ. Ийм боломжийг нээхэд хүргэсэн ганц шийдвэр нь “Ковид-19” өвчний эмчилгээг даатгалын санхүүжүүлэлтэд хамруулсан явдал. Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан гэх сайд нар “Ковид-19” өвчний эмчилгээг зөвхөн ХӨСҮТ дээр үүрүүлж, хаанаас хэн эмчилгээний зардлыг шийдэх талаар шийдвэр гаргаагүй. Өвчлөл нэмэгдэж, эмнэлгийн ор хүндрэх бүрт эмнэлгүүд өвчтөн авахгүй зугтдаг байв. Харин С.Энхболдын зүгээс санаачлага гаргаж Сангийн сайд Б.Жавхлантай хамтарсан тушаал гаргаж “Ковид-19” өвчний эмчилгээг даатгалаас санхүүжүүлдэг болсноор өнөөдөр улсын хэмжээнд 12,000 ор дэлгэгдэж, 80 гаруй эмнэлэг сувилал “Ковид-19”-өөр өвдсөн өвчтөнүүдийг авч эмчилж байна.
“Ковид-19” өвчний нэг хүний эмчилгээний зардал нь эмнэлэгт хэвтсэн нөхцөлд хөнгөн бол 650.000-850.000 төгрөг, хүндэвтэр бол 1,050,00 төгрөг. Харин хүнд бол 3,500,00 төгрөг. Маш хүнд бол 4,300,000 төгрөгөөр тооцож даатгалын сангаас тухайн эмнэлгийн санхүүжүүлж байна. Энэхүү шийдвэр ньтодорхой бус байсан “Ковид-19” өвчний эмчилгээний зардлыг тодорхой болгосон. Эрүүл мэндийн салбарын өмнөх удирдлагуудын нэг бол 12 сая эсвэл 8 сая гэж амны зоргоор ярьж, эмчилгээ хийсэн нэрээр мөнгө завшиж байсан гажуудлыг засч залруулсан алхам байжээ.
Түүгээр зогсохгүй “Ковид-19” өвчний эмчилгээг хаанаас хэн санхүүжүүлэх нь тодорхой бус байсан асуудлыг зөв замаар шийдвэрлэсэн шийдэл нь байлаа. Дээрх эмчилгээний зардалд эм, тариа, хүчилтөрөгч гэх мэт эмчилгээний бүх зардал, өвчтөнд үйлчилгээ үзүүлж буй эмнэлгийн ажилтны цалин урсгал зардал нь ороод гарсан үнэлгээ гэнэ.
С.Энхболд сайд түмний татварын мөнгийг хэмнэж, төрийн сайн менежерийн үүргийг гүйцэтгэснийг үнэлэх л ёстой. Анхан шатны эрүүл мэндийн төвийг бэхжүүлэх, анхан шатны тусламж үйлчилгээгээ дамжуулан иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлж болно гэдгийг “Ковид-19” өвчний тусламжаар тэрбээр харуулчихлаа. Дээр хэлсэнчлэн алдаа бий. Тэр алдаа нь засагдаж болно. Бас хөнгөн хэлбэрийн хүмүүсийг заавал эмнэлэгт авч 1,050,000 төгрөгөөр эмчлэх бус 70,000 төгрөгөөр гэрт нь эмчлээд байж болох юм гэдгийг баталж, татварын мөнгийг хэмнэчихлээ. Цар тахлаар гул барьж_ цадиггүй загнаж, цавчаа хийдэг байсан хаалгыг сайд С.Энхболд ямартай ч хааж чадлаа.