Thursday, September 17, 2026

С.Лавров Ж.Гүррагчаад Александр Невскийн одон гардууллаа

Date:

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 15-ны өдөр Монголын сансрын нисэгч, “Монгол, Оросын найрамдлын нийгэмлэг”-ийн тэргүүн, ОХУ, Монгол Улсын баатар Ж.Гүррагчааг ОХУ, Монголын бүх талын стратегийн түншлэлийг хөгжүүлэх, ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, гавьяаг нь үнэлэн Александр Невскийн одонгоор шагнасан билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигт “ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнасугай” гэжээ.

Тус одонг ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров Москва хотноо гардуулан өглөө. Тэрбээр “Ерөнхийлөгч В.Путины даалгавраар Монголын ард түмний агуу хүү, Оросын ард түмний анд нөхөр Ж.Гүррагчаад Александр Невскийн одон гардуулан өгч байгаадаа их баяртай байна” гэж ёслолын үеэр хэлжээ. Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн бөгөөд ОХУ-ын төрийн шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны Монгол иргэн боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баавгайн аюулаас сэргийлэх талаар БОУАӨ-ийн сайдын албан даалгавар гарчээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 09...

Баялгийн өгөөжийг нэмэгдүүлж, ногоон шилжилтийг хурдасгах “Mining Week – Mine Pro 2026”

Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон эрдэс...

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны...

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

Есдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан...