Sunday, July 6, 2025

Баянзүрх дүүрэгт 300 ортой жишиг эмнэлэг барина

Date:

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт барих 300 ортой жишиг эмнэлгийн газартай танилцлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бусад дүүрэгт үлгэр жишээ болоосой гэсэндээ энэ эмнэлгийг дэмжсэн гэдгийг хэлж байлаа. Мөн гэр хороолол дундах зургаан дэд төвд төрийн байгууллага, хувийн хэвшил очвол дэмжиж, давуу байдал олгохоо илэрхийлж байсан.

Баянзүрх дүүрэг 360 мянга гаруй хүн амтай ч улсын эмнэлэггүй. Иймээс иргэдэд эмнэлгийн үйлчилгээ ойртож байгаа нь юу юунаас чухал. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “8, 9, 12, 17, 24 хорооны төв хэсэгт эмнэлгээ барьж байгаа. Эмнэлгийн шугам сүлжээ, дэд бүтцийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийнэ. Цаашид дүүрэгт сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ахмадын сувилал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн сувилал барихад анхаарч ажиллана. Тулгамдаж байгаа асуудал нь инженерийн шугам, сүлжээ, дэд бүтэц. Амгалан дулааны станцыг өргөтгөж, цахилгаан, дулааны станц болгох шаардлагатай” байгааг танилцууллаа. Түүнчлэн тус дүүрэгт гэрэлтүүлэг, камер муу. Үүнтэй холбоотойгоор хүн амын тоогоороо Сонгинохайрхан дүүрэгтэй ижил ч гэмт хэргийн гаралт хоёр дахин их. Хан-Уул дүүргээс дөрөв дахин их байдаг гэнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид Улаанбаатар хотын нэг зам дагасан төвлөрлийг задлах бодлого баримтална. Түгжрэлийг бууруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх гээд шийдэх шаардлагатай олон асуудал байна. 300 ортой, стандартын шаардлага хангасан эмнэлэг барина. Үүнтэй адил хотын төвд эмнэлэг, барилга барих бус, цаашид 10 дэд төв барьж, төрийн байгууллагаа гаргахад анхаарна. Ингэснээр гэр хороолол, түгжрэлийн асуудал шийдэгдэнэ. Сүхбаатарын талбайг тойрсон хэдэн барилгаас амьдралаас тасархай шийдвэр гарч, тэр нь 10, 20 жилийн дараа маш том хэмжээний шийдэж чадахгүй асуудал болдог нь Улаанбаатар хотын түгжрэл. Энэ нь төлөвлөлтгүй, эмх замбараагүй байдлын эхлэл болж байна. Энэ бол нэг л өдөр бий болсон асуудал биш. Цаашид дэд төвүүд рүү гарсан хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Ийм ч учраас Баянзүрх дүүргийн эмнэлгийг улсын төсөвт эхэлж шийдэж байна” хэмээн ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

3×3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 3x3 сагсан бөмбөгийн үндэсний...

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Дэлхийн аварга...

Мопед, скүүтэрийн хөдөлгөөнд оролцох журмын төслийг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлнэ

Залуусын хэрэглээнд хэдийн нэвтрээд буй мопед, скүүтэрийн зохистой хэрэглээг...