Thursday, September 17, 2026

Согтууруулах ундааг хүнсний дэлгүүрт биш төрөлжсөн цэгт зарах ёстой

Date:

Согтууруулах ундааны төрлийн бүхий л бүтээгдэхүүнийг хүнсний дэлгүүрээс салгаж олон улсын жишгийн дагуу тусдаа, төрөлжсөн дэлгүүрт борлуулдаг байх нь зөв шийдэл гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой юу гэдэг сэдвийн хүрээнд ШӨХТГ-аас холбогдох төрийн байгууллагын мэргэжлийн хүмүүстэй цахим хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, СХЗГ, МХЕГ, НМХГ, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын албаны хүмүүс оролцсон байна.

Согтууруулах ундаа бол хүнсний бүтээгдэхүүн биш юм. Хүнсний дэлгүүрт согтууруулах ундаа худалдан борлуулах нь хүнд бага наснаас нь эхлэн архи, согтууруулах ундаа бол хүнсний бүтээгдэхүүн юм гэдэг ойлголтыг далд ухамсарт суулгадаг байна.

Судалгаагаар сурагч-өсвөр үеийнхний 29.1 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн, 12.9 хувь нь согттол хэрэглэж үзсэн төдийгүй тэдний эцэг эхчүүдийн 39.8 хувь нь архи, согтууруулах ундааг хэрэглэдэг, оюутан залуучуудын 38.8 хувь нь хэтрүүлэн хэрэглэдэг, 70.6 хувь нь бар, шөнийн клубд хэрэглэдэг байна. Мөн оюутан, сурагчид сургууль, амьдарч байгаа орчноос 100 метр хүрэхгүй газраас архи, согтууруулах ундааг худалдан авдаг.

2020 оны байдлаар согтууруулах ундаа борлуулах, үйлчлэх цэгийн тасралтгүй өсөж 5000 орчим болжээ. Тодруулбал, архи худалдах зөвшөөрөлтэй 100 цэг тутмын 56 нь дэлгүүр, 24 нь зоогийн болон цэнгээний газар, 9 нь кафе, 7 супермаркет, 4 нь хүнсний бөөний худалдааны цэг байна.

Насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж согтууруулах ундааны хэрэглээ сүүлийн 11 жилийн хугацаанд 28,2 литрээс 52,5 литр болж 1,9 дахин өссөн байгаагаас үзвэл хүн амын архи, согтууруулах ундааны хэрэглээ үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хэмжээнээс шалтгаалахгүй өсөж байна.

Жендерт суурилсан хүчирхийллийн судалгааны дүн болон Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдсэн 2018 оны мэдээгээр нийт албадан эрүүлжүүлэгдсэн хүний 55 хувь нь гэр, орон сууцнаас ирснээс үзэхэд архи согтуурулах ундааны зохисгүй хэрэглээ гэмт хэрэг, зөрчил түүний дотор гэр бүлийн хүчирхийллийн хэрэг, зөрчил үйлдэгдэх нэг шалтгаан, хүчин зүйл болж байгааг харуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялгийн өгөөжийг нэмэгдүүлж, ногоон шилжилтийг хурдасгах “Mining Week – Mine Pro 2026”

Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон эрдэс...

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны...

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

Есдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан...