Wednesday, August 12, 2026

Баруун бүсийн мал сүргийг шүлхий өвчингүй, шүлхийн вакцин хэрэглэдэггүй болохыг баталгаажуулна

Date:

Манай улс мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх зорилгоор Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын арга зүйн зөвлөмж, кодод нийцүүлэн шүлхийтэй тэмцэх заавар, стратеги боловсруулж түүнийг мөрдөн ажиллаж байгаа ажээ. ДМАЭМБ-ын Газрын амьтны кодод зааснаар улс орнууд мал амьтны гоц халдварт шүлхий өвчингүй гэдгээ эпизоотологийн байдал, тэмцэх арга хэмжээний онцлог, тандалт судалгааны үр дүн, шүлхий өвчнөөс хамгаалах тогтолцоо зэрэг олон хүчин зүйлээр нотлон харуулж тодорхой бүс нутгаа “Шүлхий өвчингүй, вакцин хэрэглэдэггүй” гэсэн статустай болгохоор өргөдөл гаргаж шинжлэх ухааны хороод, ДМАЭМБ-ын Ерөнхий чуулганаар хэлэлцүүлэн баталгаажуулдаг юм байна.

Монгол Улс малын эрүүл мэндийг хамгаалах, малчид, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, гадаад худалдааг чөлөөтэй болгох зорилгын хүрээнд сүүлийн 11 жилийн турш баруун бүсийн 7 аймгийг шүлхий өвчнөөр эрүүл, шүлхийн вакцин хэрэглэдэггүй бүс болгоход чиглэсэн бодлого гарган түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн мал эмнэлгийн арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж иржээ. Энэ жилийн хувьд 2016 оноос хойш шүлхий гараагүй, шүлхий өвчний вакцин хэрэглээгүй баруун бүсийн 7 аймгийг ДМАЭМБ-ын кодын 1.11-р бүлэгт заасан шүлхийгээс эрүүл статус албан ёсоор хүсэхэд тавигдах шаардлага, тус кодын 8.8.40-8.8.42, гарын авлагын 3.1.8-д заасан заалтуудын дагуу сүүлийн 12 сард шүлхий өвчний вирусийн халдваргүйг нотлох ийлдэс судлалын тандах шинжилгээг явуулж үр дүнг ДМАЭМБ-д өргөн барих баримт бичиг /доссиер/ оруулан ирэх сард илгээхээр төлөвлөж байгаа ажээ.

МЭЕГ-ын даргын тушаалаар Баян-Өлгий, Баянхонгор, Увс, Ховд, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан аймгуудын 116 сумын 294 багийн 448 малчин өрхийн шүлхий өвчинд мэдрэг 7168 толгой (бод 1792, бог 5376) малаас шүлхий өвчний байгалийн халдвар илрүүлэх тандалт шинжилгээ хийхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд тандах шинжилгээний сорьц авах ажил энэ сарын 10-наас эхлэх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...