Thursday, October 30, 2025

Өвөрхангайн Хужирт сумын рашаан сувилалд “COVID-19”-ийн 14 тохиолдол бүртгэгджээ

Date:

Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” амралт сувиллын газарт “Ковид19”-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тус рашаан сувилалд үйлчлүүлээд буцсан Увс аймгийн иргэн аймагтаа очоод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд хариу эерэг гарсан юм байна. Иймд тус суманд мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн хариу арга хэмжээний баг ажиллаж сувилалд амарч байгаа иргэд болон сувиллын ажилчид ойрын болон дам хавьтлуудыг тогтоон PCR шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү илгээгээд байгаа аж.

Эрсдэлтэй хугацаанд буюу 2021 оны гуравдугаар сарын 01-нээс хойш тус сувилалд амраад буцсан Арвайхээр сумын 20, Бат-Өлзий сумын 6, Хархорин сумын 10, Хужирт сумын 14 амрагчаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад Арвайхээр, Хархорин, Хужирт сумаас нийт 14 амрагчийн хариу эхний ээлжинд эерэг гарч, сэжигтэй тохиолдлоор бүртгэгдэж, эрсдэл өндөр боллоо.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумдаас орох, гарах болон сумдын доторх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл хориглож энэ хугацаанд тухайн сумдад архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа

Нийслэл Улаанбаатар хотод барьж 2025-2028 онд ашиглалтад оруулах орон...

Генерал Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томилжээ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Өнгөрсөн баасан гаригт...

Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Таван толгойн ордын Бортээгийн...