Monday, January 12, 2026

Коронавирусийн халдвар авсан хүний тоо 210-аар нэмэгджээ

Date:

Коронавирусийн нөхцөл байдлын талаарх сүүлийн 24 цагийн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа. Энэ сарын 21-нд 16 лабораторид 10049 хүнд шинжилгээ хийснээс 210 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 5186 боллоо. Үүний 206 нь Улаанбаатар хотод, Хөвсгөл аймагт 3 тохиолдол, үлдсэн нэг нь гадаадаас зөөвөрлөгдсөн байна. 

Шинээр бүртгэгдсэн 210 хүнээс дотоодод халдвар авсан нь 209. Сүүлийн 24 цаг Улаанбаатар хотод 206 өвчлөл бүртгэгдснээр нийслэлийн дотоодын халдвар 4284 боллоо.

Түүнчлэн халдварын 185 нь ойрын хавьтал бол 25-ынх нь голомтыг тогтоохоор тандалт судалгааг хийж байна. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн 5, 11, 15 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Баянгол дүүргийн 4, 5, 11, 20, 24, 25 дугаар хороо, Хан-Үүл дүүргийн 1, 11, 17, 18 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 5, 17 дугаар, Сонгинохайрхан дүүргийн 14, 9, 26 хороодод амьдарч байгаа иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг анхаарууллаа.

Сүүлийн 24 цаг 129 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 3606 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 1407 хүн эмчлүүлж байгаагаас

  • хөнгөн 1209,
  • хүндэвтэр 180
  • хүнд 15,
  • маш хүнд 3 хүн байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Сайншанд суманд...

Бортээгийг “хөдөлгөж”, хар алтны ашгийг өсгөнө

Манай улсын нийт экспортын орлогын 40 хувийг бүрдүүлдэг “хар...

“Улаанбаатар Арена” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

Төслийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, журмыг баримтлан ажиллахыг Тэргүүн шадар...