Sunday, November 24, 2024

“Жуулчинд ээлтэй нисэх онгоцны буудал”-ыг бий болгоход Иргэний нисэхийн салбартай хамтарна

Date:

Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ, Иргэний нисэхийн үндэсний төв хамтын ажиллагааны санамж бичигт 2020 оны арванхоёрдугаар сард гарын үсэг зурсан. Хамтын ажиллагааны хүрээнд энэ удаагийн цахим зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Орон нутгийн нисэх онгоцны буудлуудын тохижилт, үйлчилгээг сайжруулах, хүний нөөцийг чадавхижуулах, олон улсын стандартыг нэвтрүүлэх ажил эхэлснийг АЖХТ-ийн захирал С. Бат-Эрдэнэ зөвлөгөөний эхэнд онцоллоо.

Аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний соёл, стандартыг дээшлүүлэх, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд Иргэний нисэхийн салбартай хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай.

Цар тахлын дараах аялал жуулчлалын салбарын бэлэн байдлыг хангах; аялагчдын итгэлийг сэргээхийн тулд “Жуулчинд ээлтэй нисэх онгоцны буудал” төслийг АЖХТ; ИНҮТ-тэй хамтран эхлүүлж байна. Төслийн хүрээнд АЖХТ холбогдох төрийн болон ТББ; хувийн хэвшлүүдтэй байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй гэдгээ АЖХТ-ийн захирал С. Бат-Эрдэнэ онцоллоо.

Зөвлөгөөнд БНСУ-ын Инчеоны олон улсын нисэх буудал корпорацийн зүгээс мэндчилгээ дэвшүүллээ. Инчеоны нисэх онгоцн буудал нь сүүлийн 17 жилийн турш салбартаа тэргүүлж ажиллажээ.  Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх буудалд байгуулагдаж буй “Жуулчны мэдээллийн төв” ирэх 7 дугаар сард ашиглалтад орно. Цаашид орон нутгийн нисэх буудлуудад “Жуулчны мэдээллийн төв” байгуулагдана.

Үүний зэрэгцээ Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-аас хэрэгжүүлж байгаа “21 аймаг-21 улс” төслийн хүрээнд орон нутгийн нисэх буудлуудтай хамтран ажиллана. Монгол Улсын тэргүүлэх салбарын нэг нь аялал жуулчлал тул цаашид олон талт хамтын ажиллагааг эхлүүлэхээ Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...