Sunday, November 24, 2024

26 дугаар хорооны хөл хориог цуцалсан ч иргэдийг хариуцлагатай байхыг уриалж байна

Date:

Он гарснаас хойш Баянзүрх дүүргийн хороодоос 26 дугаар хорооноос коронавирусийн халдвар хамгийн олон илэрч, 108 хүн халдвар авчээ. Иймээс тус хороог халдварын голомт болсон гэж үзэж, цаашид нийслэлийн хэмжээнд бүх нийтийн хөл хорио тогтоохгүйн тулд хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 17-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоосон. Энэ хугацаанд тухайн хорооны 18-аас дээш насны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, зорилтот бүлгийн болон 50-65 насны иргэдийг вакцинжуулж, халдваргүйжүүлэлт ариутгалыг үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн юм.

Хатуу хөл хорио тогтоосноос хойших хоёр хоногийн хугацаанд тус хорооноос 28 хүн халдвар авсныг тогтоож, хавьтал болсон хүмүүсийг гэрт нь ажиглаж эхэлсэн. Мөн тав хоногт төлөвлөсөн ажлыг хоёр хоногт хийж, гүйцэтгэж дууссан учраас өнөөдрийн 06:00 цагаас хөл хориог цуцалж, 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулалтад хамруулж эхлээд байгаа билээ. Тэгвэл халдвар авсан дээрх 28 хүний ойрын хавьтал болох таван хүнээс өнөөдөр коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр хөл хорио тогтоосноос хойших хугацаанд тус хороонд халдвартай 33 хүн бүртгэгдээд байгаа юм.

Хэрэв хөл хорио тогтоогоогүй бол эдгээр хүний халдвар авсан эсэхийг тогтоож чадахгүй, иргэд ч халдвар авснаа мэдэхгүй олон хүн халдвар авах эрсдэлтэй байсан юм. Иймд хэдийгээр 26 дугаар хорооны хатуу хөл хориог цуцалсан ч иргэд дор бүрнээ хариуцлагатай байж, нийгмийн хариуцлага, иргэний үүргээ ухамсарлаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг уриалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...