Sunday, November 24, 2024

Тогтвортой ноолуур үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргалаа

Date:

Байгальд ээлтэй, тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг бий болгохоор зорин ажиллаж буй төр, малчид, малчдын хоршоод, бэлчээр ашиглагчид, ноос ноолуурын үйлдвэрүүд, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн төлөөлөл хуралджээ. Хуралд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Монголын Ноос Ноолуурын Холбооны Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Швейцарийн хөгжлийн агентлагын “Ногоон алт малын эрүүл мэнд” төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан, Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, STeP Eco Lab төслийн менежер У.Сарангоо, WCS Байгууллагын “Өмнийн говийн ноолуур” төслийн менежер Ж.Чанцаллхам, “Тогтвортой Ноолуур” холбооны гүйцэтгэх захирал Д.Оюунгэрэл нар оролцсон байна.

Тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оролцогч талуудын хэрэгжүүлж буй ажлуудыг төрийн бодлогын түвшинд уялдуулан зохицуулах, “Монголын Хаан Ширхэгт” тохирлын тэмдгийн дор нэгдэн “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл” болон “Хариуцлагатай Нүүдэлчин” малын гаралтай түүхий эдийн тогтвортой үйлдвэрлэлийн стандартуудтай холбогдуулан олон улсын зах зээл дээр Монгол ноолуурын өрсөлдөх чадвар, чанарын ялгарлыг баталгаажуулах талаар санал солилцжээ.

Мөн Монголын тогтвортой, дээд зэргийн чанартай ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд таниулахад бусад ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс гарал үүсэл, онцлог байдал, чанарын ялгарлыг баталгаажуулах газар зүйн заалт бүхий үндэсний стандартууд, өөрөөр хэлбэл бэлчээрээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн болоод гарах хүртэл бүхий л процессыг цахим системээр мөшгөх боломжийг бүрдүүлж эхлээд байна. Цаашид тогтвортой үйлдвэрлэлийн стандартыг хэрэгжүүлэх үндэсний байгууллагуудын чадавхийг хөгжүүлэх, Монголын тогтвортой ноос ноолуурын салбарын зохион байгуулалтыг бэхжүүлэх, малчид, хоршоод, үйлдвэрүүд, гадаад зах зээлийн сурталчилгааны хамтын ажиллагааны замын зургаа гаргахаар болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...