Monday, January 12, 2026

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров БНХАУ-д айлчилна

Date:

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И-гийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ сарын 22-23-ны өдрүүдэд өмнөд хөршид айлчлах гэж байна. Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь өчигдөр мэдэгджээ.

Тэрбээр, Хятад, Орос бол иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түнш бөгөөд хоёр орны гадаад хэргийн сайд нарын найрсаг дотно хэлхээ холбоо нь хоёр орны харилцааны хөгжлийг ахиулахад чухал ач холбогдолтой юм. Энэ онд “Хятад, Оросын найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээ” -нд гарын үсэг зурсны 20 жилийн ой тохиож байна. Энэ нь хоёр орны харилцааны хөгжлийн түүхэнд маш чухал бэлэг тэмдгийн чанартай үйл явдал бөгөөд энэ онд хоёр орны харилцааг хөгжүүлэх чухал үндэс суурийг тавих болно. Гадаад хэргийн сайд С.Лавров айлчлалынхаа үеэр Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ гэжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бортээгийг “хөдөлгөж”, хар алтны ашгийг өсгөнө

Манай улсын нийт экспортын орлогын 40 хувийг бүрдүүлдэг “хар...

“Улаанбаатар Арена” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

Төслийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, журмыг баримтлан ажиллахыг Тэргүүн шадар...

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын...