Saturday, April 5, 2025

Сансарын Ж.Гүррагчаа ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнагджээ

Date:

Монгол Улс болон ОХУ-ын баатар, сансарын нисэгч Ж.Гүррагчаа ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнагджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигт “ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнасугай” гэжээ.

Ташрамд дурдахад, Гэгээн Александр Невскийн одонг анх 1725 онд I Екатерина Хатан хааны зарлигаар гаргаж цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийг шагнадаг болжээ. Уг одон ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн №1099 зарлигаар 2010 оны есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн Хаант засгийн үеийн түүхэн загвараараа гарч эхэлсэн юм байна. Одонд дөрвөн талаас нь анар эрдэнийн чулуу шигтгэн, ОХУ-ын төрийн сүлдний гол дүрс болох алтан бүргэдүүдийг суурилуулсны голд Александр Невскийн морин дээр суусан алтадсан дүрсийг байршуулсан аж. Эдүгээ Санкт-Петербургийн мөнгө зоосны ГОСЗНАК үйлдвэрт энэхүү одонг хийдэг юм байна.

Сансарт ниссэн Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн болсон сансарын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны монгол иргэн болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...