Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 20:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор Япон, АНУ, Австрали, Өмнөд Судан, Папуа Шинэ Гвиней, Малайзаас нийт 146 иргэн эх орондоо ирнэ.
Эдгээр иргэдийн нэг нь өндөр настан, 4 нь жирэмсэн, 6 нь эрүүл мэндийн шалтгаантай, 96 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байна. Иргэдийг “Парк”, “Би Жи”, “Альфа” зочид буудалд тусгаарлах юм байна.