Sunday, November 24, 2024

АН-ын даргын сонгуульд дөрвөн хүн өрсөлдөхөөр боллоо

Date:

АН-ын ҮБХ-ны хурал өнөөдөр танхимын болон цахим гэсэн хосолсон хувилбараар боллоо. Намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороо шинэ он гарсаар ээлжит бусаар хэдэнтээ хуралдсан. Хоёр талцсан маргааныг эцэс болгон намын нийт гишүүдээсээ даргаа сонгох нь зөв шийдэл гэдгийг Үндэсний бодлогын хорооны гишүүд санал нэгтэй дэмжсэнээр АН-ын Дотоод сонгуулийн хороо \ДоСХ \-ноос намын даргын сунгааг зарлан зохион байгуулж байна. Намын даргын сунгаанд 19 гишүүн оролцохоо илэрхийлснээс Дотоод сонгуулийн хороо хуралдаанаараа хэлэлцсэнээр 4 нэр дэвшигчийг өнөөдөр зарлан, нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардууллаа. Ардчилсан намын даргын сонгуульд Даваагийн Пүрэвдаваа, Одонгийн Цогтгэрэл, Отгондаваагийн Амартүвшин, Сүхбаатарын Эрдэнэболд нар намын даргад өрсөлдөхөө илэрхийлэн материалаа өгсөн 19 гишүүнээс тунаж үлдэн, нэр дэвшигчийн үнэмлэхээ ийнхүү гардан авлаа. Намын даргын сонгуулийн сурталчилгаа маргааш албан ёсоор эхэлж, нийт 12 хоног үргэлжилнэ. 3-р сарын 26-ны өдөр сурталчилгаа дуусч 28-ны өдөр Ардчилсан намын нийт гишүүд даргаа сонгох санал хураалт өгөх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...