Friday, November 22, 2024

С.Эрдэнэ 4:11 уулзалтаа хийж, Ц.Туваан нэр дэвшигчдэдээ үнэмлэх гардуулна

Date:

АН уламжлалынхаа дагуу сэтгүүлчидтэй хийдэг 4:11 уулзалтаа сэргээж байна хэмээн АН-ын дарга С.Эрдэнийн ажлын алба мэдээлжээ. Тэд өнөөдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 4:11 уулзалтаар АН-ын “Удирдлагын баг”-т шинээр томилогдсон хүмүүсээ танилцуулах юм байна. Тухайлбал АН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн дэд дарга Ц.Оюундарь, Улс төрийн асуудал эрхэлсэн дэд дарга О.Чулуунбилэг, Үйлдвэржилтийн бодлогын асуудал хариуцсан дэд дарга Ч.Отгочулуу, Намын байгуулалт хариуцсан дэд дарга Ц.Уртнасан, Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан дэд дарга Ц.Алтанцэцэг, Улс төр, хамтын ажиллагааны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Б.Гарамгайбаатар, Хуулийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү, Гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд, Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Цасчихэр, АН-ын хэрэг эрхлэх газрын дарга А.Цэрэнбат, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Уртнасан, Нийслэлийн АН-ын дэд дарга Д.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр уг хуралд оролцох аж.

Энэ удаагийн 4:11 уулзалтаар АН-ын удирдлагын баг АН-д сүүлийн үед өрнөөд буй цаг үеийн асуудлаар баримт, нотолгоотой мэдээлэл тайлбар өгөхийн зэрэгцээ гуравдугаар сарын 17-нд болох намын дунд шатны дарга нарын сонгууль болон ирэх дөрөвдүгээр сарын 25-нд болох АН-ын даргын сонгуулийн тухай, цахим санал хураалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өгөх юм байна.

Харин энэ хэвлэлийн хуралтай давхцуулан АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан 11.40 цагаас Соёлын төв өргөөнд намын даргын сонгуульд нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг гардуулах юм байна.

АН-ын сөргөлдөгч талууд намын даргын сунгаагаа хоёр өөр өдөр товлон зарлаад байгаа юм. Ц.Тувааны хувьд намын даргын сонгуулийг энэ сарын 28-нд явуулахаар болж, нэр дэвшигчдээ өнгөрсөн долоо хоногт тодруулан зарлаж, өнөөдөр үнэмлэхийг нь гардуулах гэж байгаа нь энэ.

Харин С.Эрдэнэ АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчдийн бүртгэлийг дөрөвдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд зорион байгуулж, санал хураалтыг дөрөвдүгээр сарын 25-нд явуулахаа зарлаад байгаа билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...