Sunday, April 6, 2025

ОХУ-аас дахин вакцин авах талаар ярилцана

Date:

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтой уулзах үеэрээ “COVID-19”-ийн эсрэг вакцинтай холбоотой мэдээлэл солилцсон байна. ОХУ-ын “Спутник V” вакциныг дэлхийн 45 улс хүлээж аваад байна. Үүний нэг нь манай улс юм.

Манай улсын тухайд ирэх долоо хоногт багш нарыг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байгаа. ОХУ цаашид вакцин дахин нийлүүлэх боломж байгаа гэсэн учир Засгийн газрын түвшинд ярилцахаар тохирсон байна.  Одоогоор “Спутник V” вакциныг дэлхийн 40 орчим орон бүртгэн авч, хэрэглэхийг зөвшөөрөөд байна. Тус вакцин нь “COVID-19” цар тахлын хүндрэлээс бүрэн хамгаалдаг бөгөөд анагаах ухааны нэр хүндтэй “Lancet” сэтгүүлд мэдээлснээр 92 хувийн үр дүн үзүүлж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...