Saturday, April 5, 2025

Хотын дарга 20 дугаар сургуулийн шинжилгээ авах цэгийн үйл ажиллагаатай танилцлаа

Date:

Өнөөдөр хэдий амралтын өдөр ч гэлээ нийслэлийн хэмжээнд шинжилгээ авах 14 цэг ажиллаж байна. Тэдгээрийн нэг болох Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн шинжилгээ авах цэгийн үйл ажиллагаатай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцаж, тэнд ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардууллаа.

 20 дугаар сургуулийн шинжилгээ авах цэг өнөөдрийн хувьд 550 сорьц аваад байв. Дүүргийн хэмжээнд нэг удаагийн бээлий, хувцас, хэрэглэл хангалттай байгаа гэдгийг албаныхан хэлж байлаа. Энэ үеэр иргэд мөн зохион байгуулалт сайн байгааг ярьж байсан юм. Түүнчлэн холбогдох албаныхан  иргэд хөдөө явна гэж цаг авалгүй ирж байгааг онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Эмч, албан хаагчдынхаа нөхцөл байдалтай газар дээр нь ирж, танилцаж байна. Хэдий баярын өдөр ч гэлээ төрийн албаны өргөсөн тангарагтаа үнэнч байж, улаанбаатарчуудынхаа аюулгүй байдлын төлөө зүтгэж байгаа бүсгүйчүүдддээ баяр хүргэе” гэсэн юм.

 Мөн холбогдох албаныханд вакцинжуулалтын бэлтгэлийг маш сайн хангаж, хүн хүчнийхээ зохицуулалтыг сайн хийх ёстой гэдгийг анхаарууллаа. Тус дүүргийн хэмжээнд вакцинжуулалтын хоёр цэг ажиллаж байгаа бөгөөд дөрвөн цэг нэмэх саналаа өгчээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...