ЭМЯ-наас “COVID-19”-ийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 8 тохиолдол бүртгэгдсэн байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 3 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 5 нь нийслэлд бүртгэгджээ. Дүүргээр нь авч үзвэл Сонгинохайрхан дүүрэгт 1, Баянгол дүүрэгт 2, Хан-Уул дүүрэгт 1, Сүхбаатар дүүрэгт 1 тохиодол бүртгэгдсэн байна. Нийслэлд бүртгэгдсэн 5 хүний ойрын хавьтлаас 4 хүн, нэг хүний эх уурхайг тандан судалж байгаа аж.
Сүүлийн 24 цагт салбар лабораториудад ихэнх шинжилгээг хийсэн учраас тохиолдлын тоо бага гарсан байна. Өөрөөр хэлбэл, дүүргийн салбар лабораториудад урьдчилан сэргийлэх зорилгоор буюу хөдөө орон нутаг руу явах иргэд үйлчлүүлдэг. Тиймээс өнөөдрийн мэдээлж буй коронавирусийн тохиолдлын тоо бага гарахад нөлөөлжээ. Халдварын тохиолдлын тоо харьцангуй бага гарлаа гэж тайвширч болохгүй гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн албаны дарга Б.Ууганбаяр онцоллоо.