Saturday, April 19, 2025

МСНЭ ахмад сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүллээ

Date:

Үндэсний сэтгүүл зүйн 108 жил, МСНЭ-ийн 70 жилийн ойг тохиолдуулан МСНЭ-ээс ахмад сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. 

1913 оны гуравдугаар сарын 06-нд монгол сэхээтнүүд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаарыг гаргасан бөгөөд энэ өдрийг Монголын үндэсний сэтгүүлзүй үүссэн өдөр гэж тэмдэглэх саналыг 1992 онд Монголын сэтгүүлчдийн холбооны YII их хурлаас гаргаж, 2009 оноос хойш тогтмол тэмдэглэж байна.

Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн мэргэжлийн төв байгууллага МСНЭ нь үндэсний сэтгүүл зүйн 108 жилийн ойг тохиолдуулан сэтгүүл зүйн ахмад зүтгэлтнүүд болох болох МУСГЗ Б.Монголхүү, МУСГЗ Н.Дариймаа, ахмад сэтгүүлч Л.Сүхбаатар нарт хүндэтгэл үзүүлж “Алтан өргөмжлөл” гардууллаа.

Энэ үеэр мөн МСНЭ-ийн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр “Монголын үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, сэтгүүлч Бат-Очирын Сэлэнгэ,  “Ган үзэгтэн шагналаар “Өдрийн сонин”-ы  сэтгүүлч Энхсайханы Номин-Эрдэнэ нарыг тус тус шагнав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...