Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны хэвлэлийн албаны дарга Б.Ууганбаяр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Тэрбээр “Нийслэлд тусгаарлах байрнуудаас гадна, 17 байршилд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна. Тодруулбал ХУД-ийн 2-р хорооны 7-р байр, 8-р байр, Хан-Уул дүүргийн 4-р хороо “Гарден сити” хотхоны 1301байр, Хан-Уул дүүргийн “Рапид харш” хорооллын 7-р байр, Хан-Уул дүүргийн 15-р хороо “Романа ресиденс” хотхоны 33-р байр, Хан-Уул дүүргийн 21-р хороо 481-р байр, Баянгол дүүргийн 5-р хороо 113-р байр, Баянзүрх дүүргийн 25-р хороо “Хийморь” 13-74-Г байрны нэгдүгээр орц, Баянзүрх дүүргийн 26-р хороо “Кристал таун” хотхоны 804-р 3-р орц, Баянзүрх дүүргийн 2-р хороо “Залуус” 11-р нийтийн байр, Баянзүрх дүүргийн 12-р 82-р байр, Баянзүрх дүүргийн 8-р хороо Цагдаагийн академийн 50А байр, Баянзүрх дүүргийн 8-р хороо 55Б байрны 2-р орц, Чингэлтэй дүүргийн 2-р хороо 21-р байр, Сүхбаатар дүүргийн 1-р хорооны “Амбаседр” байранд хөл хорио тогтоогоод байна.
