Saturday, April 5, 2025

МАН-ын ахмадууд МАХН-тай нэгдэх уриалга гаргажээ

Date:

Монгол Ардын Намын ахмад гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ч.Хурц, АИХ-ын дарга асан Ж.Гомбожав, УИХ-ын гишүүн асан Д.Цэвээнжав, МАН-ын ахмад гишүүн Ө.Дорждэрэм нарын ахмадууд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарт улс төрийн томоохон намуудыг нэгтгэх талаарх уриалгаа
гардуулан өглөө. Энэхүү уриалга нь анхны тохиолдол биш бөгөөд 2012 оны УИХын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед ч яригдаж байсан асуудал
гэдгийг намын ахмад гишүүн Ө.Дорждэрэм онцолж байлаа. Энэ удаагийн уриалгад МАНын 12 ахмад настан, МАХН-ын гишүүн таван хүн гарын үсгээ зурж, уг уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Хоёр нам нэгдэж нягтрах тухай уг уриалгад МАН нааштай хандаж, ярилцаж байгааг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлэв. “Монгол Улсын эдийн засаг, санхүү, бизнесийн бүх салбарт ажиллаж, удирдах эх оронч боловсон хүчин дээрх хоёр намд хангалттай байна. Иймд МАН, МАХН-ын удирдах байгууллага, удирдлагууд та бүхнийг хоёр намыг нэгтгэх түүхэн шийдвэр гаргана гэдэгт
найдаж байна гэж уг уриалгад дурджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...