Sunday, November 24, 2024

Хүнсний импортын татварыг чөлөөлснөөр нийлүүлэлт нэмэгдэж байна

Date:

“Ковид-19” халдварт цар тахлын нөхцөл байдлын улмаас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тосыг импортын барааны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас; Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулж, дотооддоо борлуулсан хүнсний будаа, ургамлын тосыг нэмэгдсэн өртгийн татвараас 2020 оны 12 дугаар сарын 04-нөөс 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

Дотоодын зах зээлд нийлүүлэлтийг тогтворжуулах, үнийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор давхардсан тоогоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос импортлогч 68 аж ахуйн нэгжтэй бодлогын гэрээ байгуулан ажиллаж байна.

2020 онд импортын гол нэрийн хүнсийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр тухайлбал, цагаан будааны импорт өмнөх онтой харьцуулбал 11.2 мянган тонн, ургамлын тос 4.3 мянган тонноор тус тус өссөн. 2021 оны эхний хоёр сарын байдлаар эдгээр бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс дунджаар 2.8 дахин илүү байна.

Энэ зохицуулалтын үр дүнд импортын гол нэрийн хүнсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээс гадна КОВИД-19 цар тахлын болзошгүй эрсдэлээс сэргийлж, нөөцийн тогтвортой байдлыг хангах замаар үнийн хэт өсөлтөөс хамгаалах нөхцөлийг бүрдүүлж байна. Дэлхийн зах зээл дээр хүнсний үнэ, ялангуяа ургамлын тосны үнийн өсөлт тасралтгүй үргэлжилж, үүнд КОВИД-19 цар тахлын улмаас олон улсын ачаа тээвэрт саад үүсэж байгаа нь дотоодын ургамлын тосны үнийн өсөлтөд шууд нөлөөлж байна. Харин цагаан будааны үнийн түвшин өмнөх оны мөн үеийнхээс доогуур байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...