Sunday, November 24, 2024

Жаргалант амьдралыг хурайлсан жишээч тосгон

Date:

Налгар сайхан намрын улиралд “ЖАРГАЛАНТ АМЬДРАЛЫН ХУРАЙ, ЧИНЭЭЛЭГ НИЙГМИЙН УРИА” хэвлэл мэдээллийн нэгдсэн сурвалжлагын баг Өвөр Монголын зүүн нутгуудад очиж, үндэсний ядуурлаас ангижруулах, чинээлэг амьдралд хүрэх бодлогыг хэрхэн хэрэгжүүлж буй байдалтай танилцсан юм.

Налгар сайхан намрын улиралд “ЖАРГАЛАНТ АМЬДРАЛЫН ХУРАЙ, ЧИНЭЭЛЭГ НИЙГМИЙН УРИА” хэвлэл мэдээллийн нэгдсэн сурвалжлагын баг  Өвөр Монголын зүүн нутгуудад очиж, үндэсний ядуурлаас ангижруулах, чинээлэг амьдралд хүрэх бодлогыг хэрхэн хэрэгжүүлж буй байдалтай танилцсан юм. Сурвалжлах багийнхан маань 08 дугаар сарын 24-нөөс 31-ний өдрийг хүртэл Улаанхад хотын Харчин хошуу, Онгинууд хошуу, Тунляо хотын Найман хошуу, Зарууд, Хянган аймгийн Хорчин баруун гаран дунд хошуунуудад сурвалжилга хийсэн юм.

Энэхүү арга хэмжээг Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас санаачлан Өвөр Монголын Талын дуу хоолой радио хариуцан зохион байгууллаа. Хамтарсан сурвалжлагад Синьхуа кирил сайт, Хятадын төв телевизийн кирил сайт, Хятадын Олон улсын радио, Өвөр Монголын Одон телевиз, Өвөр Монголын Солонго мэдээллийн төв, Өвөр Монголын Талын дуу хоолой Радиогийн нийт 12 сэтгүүлч оролцов.

Дараа нь та бүхэндээ хөдөө тосгон хөгжиж, Үхрийн хашаанаас баяжих зам руу орж хэрхэн баяжиж буй бодит байдлыг сурвалжилснаа уншигч танаа мэдээлж байна.

Үхрийн хашаанаас баяжих зам руу

08-р сарын 26-нд манай “Жаргалант амьдралын хурай, чинээлэг нийгмийн уриа” нэгдсэн сурвалжлагын баг Түнляо хотын Найман хошууны Их тал гацаанд хүрч, үхэр тэжээж баяжсан малчин өрхтэй танилцсан юм.

Өрх бүр тариална гэвэл газартай, тэжээнэ гэвэл үхэртэй тансаг амьдарч буй эдгээр малчид хэдэн жилийн өмнө идэх хоолгүй, өмсөх хувцасгүй ядуу зүдүү амьдарч байсан гэх. Тэд Ядуурлаас ангижруулах бодлогын ачаар хүүгүй зээлээр үнээ худалдан авч тэжээн, тугалаа худалдаж орлогоо нэмэгдүүлж байна.

Улсаас олгож буй 50 мянган юаний хүүгүй зээл бол зөвхөн ядуу өрхөд олгодог гурван жилийн хугацаатай зээл юм. Тэд энэ мөнгөөр үнээ худалдан авч тэжээгээд, тугалаа худалдаж орлогоо нэмэгдүүлдэг. Нэг тугалыг 10 мянган юаниар худалдана гээд бодвол тэдний жилийн орлого бараг 100 мянган юаньд хүрнэ.

Тус гацаа нийт 612 өрхийн 2340 орчим малчидтай. Үүнд 253 өрхийн 800 иргэд ядуу амьдралтай байсан нь 2018 онд хүч хөдөлмөрөөрөө бүгд ядуурлаас ангижирчээ. Түүнчлэн тус гацаа Өвөр Монголд 10 мянган үхэр тэжээсэн анхны гацаа болсон юм.

Өмнө нь газар тариаланд түшиглэж амьдралаа залгуулдаг байсан хүмүүс өнөөдөр үхэр тугал мөөрөлдсөн малын хашаа руу гүйлдэх болжээ. Энэ бүхэн улсын Ядуурлаас ангижруулах бодлого манай хөдөө орон нутагт үр дүнтэй хэрэгжсэнээр бид ашгийг нь хүртэж өнөөдөр ийнхүү жаргалтай амьдарч явна гэж гацааны малчид сэтгэл догдлон ярьж байла.

Хатавч гацааны ядуурлыг бууруулах арга туршлагыг судлав

Бур бур хуртай энэ сайхан нутагт (ӨМӨЗО-ы Хянган аймгийн Хорчин баруун гаран дунд хошуунд) манай сурвалжлагын баг наймдугаар сарын 27-нд хүрч сурвалжлагаа үргэлжлүүлж байна. Ингээд хошууны Хатавч гацааны ядуурлыг бууруулах ажил байдлыг сонирхоцгоосон юм. Тус гацаа 291 өрх, 886 хүн амтай. 93100 мү /1 га= 15 мү / газартайн 41000 мү нь элсэрхэг, хужиртай газар. Иргэд идэж уухдаа санаа зовохгүй, орох оронтой, хүүхдийн боловсролыг тасалдуулахгүй, эрүүл мэндийн үйлчилгээг хүссэн үедээ авч чадах нөхцөлийг бүрдүүлэх нь ядуурлыг бууруулах ажлын үндсэн зорилт гэж гацааны зөвлөл үздэг. Гацаанаас ядуу амьдралтай өрхүүддээ үхэр худалдан авч амьдралаа өөд татахад нь тусалж тэтгэмж олгодог. Ядуурлын эсрэг төслийн нэгээхэн хэсгийг танилцуулахад:

Нэг. Статистик судалгаагаар ядуу амьдралтай гэгддэг өрхийн гишүүн бүрт хоёр үхэр худалдаж авахад тэтгэмж олгох бодлого хэрэгжүүлжээ. Ингэхдээ малчин өрх хоёр жилийн хугацаанд жил бүр нэг үхэр худалдан авч амьдралаа өөд нь татах хүсэлтэй бол эхний жил үхрээ авахад 10 мянган юаний тэтгэмж өгдөг. Хоёр дахь жилд нь удаах үхрээ  худалдан авсан бол 5000 юаний тэтгэмж олгоно.

Хоёр. Ядуу амьдралтай өрх гацаандаа шинэ байшин баривал иргэд өөрсдөө 50 мянган юань гаргаж бусад үлдсэн хэсгийг улсаас даана.

Гурав. Ядуу амьдралтай өрхийн хүүхэд их сургуульд элсэн орвол дөрвөн жил сурах хугацаанд нийт 40 мянган юанийг оюутнуудад өгч зарцуулах юм. Мөн статистик судалгааны дагуу ядуу амьдралтай гэгддэг өрхийг эрүүл мэндийн даатгалд хамруулжээ. Эдгээр үндсэн нөхцөл бүрдсэн бол айл өрхүүд өөрсдөө амьдралаа өөд нь татахад гацааны зөвлөл тухайн өрхийг туршлагаар ханган ажилладаг байна. 

“Баяжна” нэртэй компани байгуулж баяжив

Тунляо хотын Зарууд хошууны хүнс боловсруулах “Баяжна” ХХК нь Чандмань сумын Загастай гацаанд 2019 онд гацааны нийтийн хуримтлалын мөнгөөр байгуулагдсан. Нийт 800 мянган юаний хөрөнгө оруулалтаар шүлхий шар будаа, сагадын гурил боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Гацааны зөвлөлийн шийдвэрээр ядуу амьдралтай өрхийг орон нутагт нь ажлын байртай болгохын тулд “Гацааны намын үүр+Компани+Ядуу өрх” загварчлалаар байгуулсан бүх компаний үйлдвэрт ядуу амьдралтай 21 хүнийг ажиллуулав. Хэрэгжүүлсэн бодлого зөв болсны дээр компаний менежмент оновчтой байсан нь ядуу амьдралтай өрхүүдийг баяжих замд дагуулсан байна. Бүтээгдэхүүнээ зах зээлд танилцуулах, борлуулах тал дээр идэвхтэй оролдлого хийсний үр дүнд тус компанид ажилдаг хүн бүрийн дундаж орлого 1500 юаньд хүрчээ (Эдгээр ажилладаг хүмүүс өөрийн гэрийн гаднах ажлаа бүгдийг хийж дуусгаад, чөлөөт цагаараа энд ирж ажиллан илүү орлого олдог). Гацааны нийтийн хуримтлал мөнгө ч жилд дунджаар 50 мянган юаниар нэмэгдэв. 2019 оны 12-р сарын байдлаар өөрийн оюуны өмчийн эрхтэй “Элбэг” брэндийг бүртгүүлжээ. 2019 оны 04-р сарын 12-нд “Элбэг” брэндийг ядуурлыг бууруулах төсөлд хамруулах шийдвэрийг холбогдох албан байгууллагаас гаргасан байна. 

“Буман” мөнгөн элсний экологийн аялал жуулчлалын бүс

ӨМӨЗО-ы Улаанхад хотын Онниуд хошууны Улаан-Од гацаанд “Буман мөнгөн элсний экологийн аялал жуулчлалын бүс” гэж байдаг.Тус аялал жуулчлалын бүсийг Улаан-Од гацааны намын үүрийн дарга Сүхбаатар 2017 оны 08-р сард санаачилсан гацааны ядуу амьдралтай 17 өрхтэй хоршоожил байгуулж эдгээр өрхийн бэлчээрийн газар 4077.61 га газарт байгуулсан элсэн цөлийн аялал жуулчлалын парк юм. Тэрээр 17 өрхийн 33 хүнийг дайчилж, гэр барин, элсэн мотоцикл, морь, тэмээ худалдан авч, Ёлын хайрханы балар ой, үндэстний онцлогтой амралт сувилгаа, зугаа цэнгүүн зэргийн үйлчилгээгээр гадна, дотны жуулчдын анхаарлыг татсан байна. Тухайн үед эдгээр хоршоожлийн хүмүүсийн бэлчээрийн газар нь аж ахуйн орлого олж чадаагүй. Зөвхөн дээд шатнаас өгөх тэтгэмжээр амьдарч байсан учир хоршоожил ороод жил бүр аж ахуйн орлого хуваан олохын дээр дээд шатны тэтгэмжээ ч гэсэн олох болсон. Мөн эдгээр арван хэдэн өрхийн хөдөлмөрийн чадвартай хүмүүс жуулчлалын газартаа тэмээ, морь хөтлөх зэрэг сул ажил хийж мөнгө олж амьдралаа сайжруулжээ. Үүнээс гадна, 2018, 2019 онуудад жуулчлалын газрын шаардлагаар тосгоныхон бусад хүнд амьдралтай өрхийг ажлын байраар хангаж амьдралыг нь сайжруулахад дэмжиж тусалж ирсэн.

Жуулчлалын газарт 2020 оны 05-р сарын нэгний амралтаар өдөртөө 70 гаруй машинтай хүмүүс ирж элсэнд чөлөөт цагаа өнгөрүүлж байв. Нэг машинаас 100 юаний тасалбар авахад өдөртөө 7000 юаний орлого орсон. Үүнээс гадна, хоол хүнсний орлого зэргээр нэлээд олон ашиг орлого орж ирдэг. Одоо жуучлалын газарт ажиллаж байгаа хүмүүсийн сарын орлого 3000-6000 юаньд хүрч, ажиллаж байгаа газар нь гэртэйгээ ойрхон болохоор ээж ааваа, үр хүүхдээ асрахад амар. Мөн 2018-2019 онд жуулчлалын газрын шаардлагаар тосгоныхон бусад хүнд амьдралтай өрхүүдийг ажлын байраар хангаж амьдралыг нь сайжруулахад дэмжиж тусалж иржээ.

Сүхбаатар:

– 2012 онд намайг Хятадын Хайнань (далайн орон) мужид аялж байхад Хайнань нутагтай 70 настай өвгөн миний хажууд “Энэ муу усыг юуг нь сонирхож байна вэ” гэж өөрөө нэг насаараа далайн хөвөөнд өсөж бойжсон учир ус гэхээр сонирхолгүй болчихсон нэгэн байлаа. Үүнийг сонсоод би  нэг насаараа манханд амьдарчихаад элсэн манхнаа гололгүй, харин элсээ аялал зугаалгын газар болгож олон хүнд таниулж, олон хүмүүсийг элсэнд аялуулах зорилгоор энэ жуулчлалын газраа байгуулсан юм. Үүнд тус жуулчлалын газраас ашиг орлого илүүхэн олж цаашдаа ядуу буурай амьдралтай олон түмний ашиг орлогыг нэмэгдүүлэхийг хичээж байна. “Нэг үйлс бүтээхэд нэг хүний хүч, эсвэл нэг хэсэг хүмүүсийн хүч чадал хангалтгүй”. Хөрөнгө оруулалтыг дэмжих маш олон хүмүүстэй хамтарч жуулчлалын газраа өргөжүүлэх бодолтой байгаа гэж тэрээр сонирхуулж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...