Monday, November 25, 2024

Хотын дарга 100 насны төрсөн өдөр нь тохиож буй МАН-ын ахмад зүтгэлтэн Ж.Цэрэн гуайд хүндэтгэл үзүүллээ

Date:

Улс төрийн ууган хүчин Монгол Ардын намын 100 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна.  Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар өнөөдөр 100 насны төрсөн өдөр нь тохиож буй өндөр настан, МАН-ын ахмад зүтгэлтэн Жүгдэрийн Цэрэн гуайд баяр хүргэж, МАН-ын 100 жилийн ойн медиалаар шагналаа. Тэрбээр “1921 оны Ардын хувьсгал  бол өнөөгийн Монгол Улсын суурийг бий болгосон. Тэр үеийн манай ахмадуудын эрэмгий зориг, эрч хүч, ухаан өнөөгийн нийгмийг бидэнд үлдээж өгсөн.  Нийслэлийн МАН-ын даргын хувиар намын ахмад зүтгэлтэн Ж.Цэрэн гуай танд төрсөн өдрийн баярын мэнд хүргэж, эрүүл энхийг хүсье. Мөн Монгол Ардын намын 100 жилийн ойн баярын мэнд хүргэе” гэлээ.

Өндөр настан Ж.Цэрэн нь 1921 оны гуравдугаар сарын 1-нд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн. Түүний аав Жүгдэр нь Булган аймгийн Түшиг сумын анхны нэгдлийн даргаар ажиллаж байжээ. Ж.Цэрэн гуай “МАН-ын 100 жилийн ойн баярын мэндийг намын бүх гишүүндээ хүргэе” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...