Sunday, November 24, 2024

Ц.Амартөгс: Хүнд сурталгүй, нээлттэй, шуурхай, ил тод ажиллах нь хамгаас чухал гэж үздэг

Date:

Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Амартөгстэй ярилцлаа.

-Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?
-Сайн байна уу? Ярилцлагадаа урьж оролцуулж байгаа та бүхэнд баярлалаа. Нийт Өмнөговьчууддаа цагаагчин үхэр жилийн мэндийг хүргэе. Намайг Цэвэгдоржийн Амартөгс гэдэг. Би Даланзадгад суманд төрж, Сэврэй суманд өссөн. Миний аавыг Д.Цэвэгдорж гэдэг Сэврэй суманд 10 гаруй жил сум, Нэгдлийн даргаар, мөн Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан. Ээжийг минь Ж.Наймаахүү гэдэг. Ижий маань банкны салбарт олон ажиллаж одоо өндөр насны тэтгэвэрт байгаа. Би айлын 5 дахь хүүхэд дээрээ 2 ах, 2 эгчтэй, доороо 1 эрэгтэй дүүтэй. Миний бие эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. Төрийн байгууллагад 19 жил ажиллаж байна. Сүүлд миний бие Үндсэн хуулийн байгууллага болох Шүүх эрх мэдлийн салбар болох Шүүхийн ерөнхий зөвлөл, “Сонгинохайран дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаад орон нутагтаа ирж АЗДТГ-ын даргаар томилогдон ажиллаж байна аа.
-ЗДТГ-ын даргаар томилогдоод удаагүй байна. Аймаг орон нутагтаа хамгийн эхний ээлжид ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх. “Нутгийн хишиг” хөтөлбөрийн гол зорилго бол иргэдийн болон өрх, гэр бүлийн орлого өсөх боломжийг бүрдүүлж, тэдний боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, иргэдийн итгэл хүлээсэн төрийн албыг бий болгохын төлөө ажиллах байгаа. “Нутгийн хишиг” хөтөлбөрийг таван зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ. Үүнд :

  • 1-р зорилт: ХӨГЖИЛ – ЭДИЙН ЗАСАГ, НУТГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОДЛОГО Энэ чиглэлээр иргэдийн мэдлэг боловсрол, мэдээллийн технологийн дэвшил, ногоон үйлдвэрлэлийн технологид суурилах ба уул уурхайд түшиглэсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, палеонтологи, археологи, экологи, үйлдвэрлэлийн салбарыг дэмжиж эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох зорилгоор ажиллана.
  • 2-р зорилт: ИРЭЭДҮЙ – БОЛОВСРОЛ, ИННОВАЦИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО Энэ чиглэлээр иргэд, хүүхэд, залууст олон талт боловсролыг хүртээмжтэй олгох нөхцөл бүрдүүлэн, гэр бүл, сургуулийн орчинд зөв төлөвшил, хүмүүжил, сурах арга барил эзэмшүүлэх, соён гэгээрүүлэх замаар аль ч орны хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэж ажиллана.
  • 3-р зорилт: ШУДАРГА – ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО Энэ чиглэлээр гол ажиллах зорилго нь төрийн үйлчилгээг нээлттэй ил тод, хүнд сурталгүй, эерэг харилцаа, хандлагын өндөр түвшинд хүргэж, хувь хүний халдашгүй байдал, хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах, шударгаар шийдвэрлүүлэх нөхцөлийг бүрдүүлэн хангаж ажиллана.
  • 4-р зорилт: ИТГЭЛ – ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГО Энэ чиглэлээр хүн бүрд нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх, эрүүл мэндийг нь хамгаалах, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт үед нь илрүүлэх, оношлох, эрүүл зөв дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх замаар дундаж наслалтыг нэмэгдүүлж ажиллана.
  • 5-р зорилт: ГОВЬ – БАЙГАЛЬ ОРЧИН, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ, УС, БЭЛЧЭЭРИЙГ ХАМГААЛАХ БОДЛОГО Энэ чиглэлээр говь цөлийн бүсийн байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах, хүрээлэн буй орчны унаган төрхийг хэвээр хадгалан үлдээх, хүний буруутай үйл ажиллагаа, уул уурхайн хайгуул, олборлолт, дэд бүтэц, үйлдвэрлэлээс байгальд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчны хэтийн бодлогын удирдлагыг орон нутгийн түвшинд оновчтой төлөвлөх, хэрэгжүүлэх, тэдгээрт хяналт тавин ажиллана.
    Эдгээр таван чиглэлээр тус бүрдээ олон ажлууд хийгдэж, зарим нь хийгдэхээр төлөвлөгдөж байгаа. Дэлгэрэнгүй яривал нэлээдгүй цаг хугацаа орох учир миний хувьд зөвхөн салбаруудын гол гол зорилго зорилтуудыг л дурдлаа.

-Өмнөговь аймагт төрийн албаны хүнд суртал, авилгын асуудал яригддаг ч дорвитой өөрчлөлт оролгүй өнөөдрийг хүрсэн. Хуульч хүний хувьд энэ тал дээр анхаарлаа хандуулж ажиллана гэж найдаж байна.

-Төрийн үйлчилгээ гэлтгүй албан байгууллагуудын иргэдийг хамгийн их бухимдал үүсгэдэг зүйл яахын аргагүй хүнд суртал байдаг. Тэгэхээр энэ байдлыг арилгах, урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагыг өндөржүүлж, хууль эрхзүйн хүрээнд авах арга хэмжээг авч ажиллах болно.

Аймгийн Засаг дарга Р.Сэддорж даргын зүгээс “Хөгжлийн цаг” уулзалтыг санаачлан 7 хоног болгон зохион байгуулж, иргэдийнхээ тулгамдаж байгаа асуудлыг сонсож, шийдвэрлэдэг болсон нь иргэдийн талархлыг ихэд хүлээж байгаа. Цаашид үүний нэгэн адил бүх шатны төрийн байгууллага, иргэдийг хүлээн авч уулздаг тусгай өдөр гарган ажиллах нь зүйтэй байх гэж боддог.

Иймд миний хувьд иргэдэд хүнд суртал чирэгдэлгүй, олон шат дамжлагагүй үйлчлэх, гаргасан шийдвэрээ олон нийтэд нээлттэй, шуурхай хүргэх, ил тод ажиллах нь хамгаас чухал байгаа гэж үздэг. Үүнд иргэд, олон нийтийн хяналт ихээхэн хувь нэмэртэй учир иргэдийнхээ төрийн байгууллага, албан тушаалтнуудад итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.
-Нутагтаа ажиллалгүй хэдэн жил болсон хүний хувьд юуг өөрчилж, сайжруулмаар бодогдож байна вэ?
-Миний хувьд өмнөх аймгийн удирдлагуудын хууль бус шийдвэрийн улмаас ажлаас халагдаж, шүүхийн шийдвэрээр хууль бусаар ажлаас нь халсан байна гэдэг шийдвэр гарч ажилдаа 2018 онд эргэн томилогдож байсан түүхтэй. Ингээд миний бие 2018 онд өөр ажил албан тушаалд томилогдох болоод нутгаасаа гараад хоёр жил гаруй хугацаанд Улаанбаатар хотод шүүх эрх мэдлийн салбарт ажиллаад ирж байгаа юм.
Манай аймгийн хувьд Монгол Улсын эдийн засгийн гол ач холбогдолтой том аймаг. Түүнийхээ хэрээр мөн хүн ам ихтэй болж байна. Тэр ч утгаараа хөгжил дэвшил зайлшгүй шаардлагатай. Харьцангуй манай аймаг бүтээн байгуулалт, дэд бүтэц, зам талбай өөрчлөгдсөн ч хамгийн гол сайжруулах зүйл бол иргэдийн эрүүл мэнд боловсрол, ажилтай орлоготой, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх нь чухал гэж харж байна. Энэ асуудлаар “Нутгийн хишиг” хөтөлбөрт тусгагдсан байгаа нь миний хувьд их таатай байна.
-Төрийн мэдээллийн ил тод байдлыг хангах тал дээр ямар ажлууд төлөвлөөд байна?
-Төрийн мэдээллийг иргэдэд хүртээмжтэй хүргэх тал дээр маш сайн анхаарч ажиллана. Үүний хүрээнд Иргэдээс Төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, мөн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиуд болон холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлэхийн төлөө, ажиллах болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...